Д.Амарбаясгалан: Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

МАН-ын гишүүн А.Ганбаатар өчигдөр /2017.08.17/ 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар анх удаа хэвлэлд мэдээлэл өгсөн билээ. 

Тэрээр "Уулзалт болсон нь үнэн. Гэхдээ МАН-ын 16 хүн сонгуульд хэрхэн бэлдэх үү, нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг яаж өндөр түвшинд гаргах уу, олон нийт рүүгээ хандсан ямар үйл ажиллагаа хийх үү гэдэг талаар ярилцаж байхад иргэн Г.Доржзодов өөрийн гаргасан санхүүгийн схемээ танилцуулсан. Тэрхүү уулзалтад  эрхүү уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон миний бие байсан.  Энэ уулзалтад 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал огт гараагүй. Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг  яагаад ярихгүй байгаа нь сонин байна" хэмээх тайлбарыг өгсөн.

Тэгвэл эл асуудлаар МАН-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр  2016 оны УИХ-ын сонгуулиас хойш  60 тэрбум гэх асуудал гарч ирж нийгмийг бухимдуулж байна.Үүний хамгийн том хохирогч нь МАН. Энэ намын 200 гаруй мянган гишүүд болон өнгөрсөн сонгуулиудад манай намд саналаа өгсөн сонгогчид  хохирч байна. Тэд бухимдаж, зарим нь уурлаж, айж, ичиж  байна. 60 тэрбумын гэх тодотголтой энэ асуудлыг нэг талд нь гаргаж яаралтай шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна гэж миний хувьд үзэж байгаа. Иргэн А.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ "60 тэрбумын хэлэлцээрт Д.Амарбаясгалан миний биеийг байсан мэтээр ярьж олон нийтийг мөн төөрөгдөлд оруулж асуудлыг улам өргөн болгох гэж хичээж  байгаад нь  ихэд харамсаж байна.  60 тэрбумын гэх тодотголтой асуудлыг  би саяхныг хүртэл эвлүүлэг гэж бодож байсан. Харамсалтай нь саяхан болсон намын УЗ-ийн хурлаар энэ асуудалд холбогдсон  МАН-ын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын дарга Ц.Сандуй  уг бичлэгийг өөрөө бодит гэж  хүлээн зөвшөөрсөн учраас эвлүүлэг биш гэдгийг нь ойлгосон. Олон нийтэд хэдэнтээ эвлүүлэг гэж мэдэгдэл хийж байсандаа би харамсаж байгаа. Өнөөдөр намайг АТГ-аас мэдүүлэг  авъя гэж дуудсан. АТГ хурдтай ажиллаж байгаа нь сайн байна. Энэ эрчээрээ асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй. Миний хувьд 2014 онд болсон энэ яриа хэлэлцээр огт байгаагүй. Энэ үед би АНУ-д суралцаж байсан.

Энэ асуудлыг даруй шийдэж намын нэр хүндийг мөн манай намаар овоглогддог гишүүдийн нэр хүндийг сэргээгээсэй гэж хүсэж байна. А.Ганбаатарын үзүүлсэн миний зургийн тухайд 2015 оны намрын зураг байх шиг байсан. Би хавар нь эх оронд ирж байсан" гэв. 

Тэрээр МАН-ын гишүүн А.Ганбаатарыг өөрийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж шүүхэд хандахаа мэдэгдлээ. Мөн Ц.Сандуйг огцрох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Ш.Адъяамаа


 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (66.181.184.143) 2017 оны 08 сарын 19

БИЧЛЭГ ЭХНЭЭСЭЭ Л ЭВЛҮҮЛЭГ БИШ ГЭДЭГИЙГ ЧИ Ч МЭДЭЖ БАЙСАН БИД Ч МЭДЭЖ БАЙСАН ХУДЛАА ЯРЬЖ ЯАХ ГЭЭВ

0  |  0
zochin(202.179.25.8) 2017 оны 08 сарын 19

Sandui anhnaasaa l iim uulzalt bolson gedgiig huleen zuvsuursun ,harin evluuleg gedgiig M.Enkhbold udaa daraa helsen

0  |  0
Ёндон(103.212.119.75) 2017 оны 08 сарын 18

Энэ нэг алиа салбадай бас 2р ээлжийн хоолонд орохыг санаархчихжээ.өөрөө албан тушаал дээр очиж л байвал намаа юу гэж ч доош нь хийж чадах нөхөр.ийм юмаар генсекээ тавьж л байдаг дүүрчихсэн нөхдүү

0  |  0
ме(27.123.214.82) 2017 оны 08 сарын 18

Ганбаатар худалч. Хүрэлсүхийн өөдөөс нь харж байгаад аалз, халиараар нь дуудах хэрэг үү.

0  |  0
555(59.153.113.127) 2017 оны 08 сарын 18

Энэ бичлэг үнэн байжээ. Одоо хужаа Энхболд, Эрдэнэбат нар Сандуйтайгаа шоронд явж дээ.

0  |  0
Сониучхан(103.229.123.183) 2017 оны 08 сарын 18

Энэ Ганбаатар гэдэг нөхрийг сансарын Гүррагчаагийн нууц хүүхэд гэж ярьдаг хэр үндэслэлтэй юм бол? Үнэн гэдгийг батлах иргэн байна уу?

0  |  0
Irgen(66.181.183.86) 2017 оны 08 сарын 18

Amarbayasgalan unen boditoi yarij bna

0  |  0
ОНИГООТОЙ ЮМ(202.9.43.43) 2017 оны 08 сарын 18

А.ГАНБААТАР ИХ ЗОРИГТОЙ ХҮН ДЭЭ. ХҮРЭЛСҮХТЭЙ ЦУГ СУУЖ БАЙГААД ХӨЛИЙГ НЬ ТАСДАЖ ААЛЗ БОЛГОНО ГЭ ЯРИАД Л КККККККККК

0  |  0
Top