Алуурчны гараас мултарч чадсан гайхамшигт 5 тохиолдол

Эдгээр таван хүн үхлээс амьд мултарч чаджээ. Тэд алуурчны гарт орж, аймшгийн киноноос л бидний хардаг зүйлийг биеэрээ мэдэрсэн хүмүүс. Гайхамшигтай нь эдгээр таван хүн зугтаж чадсан байна.

Амьдаар нь оршуулсан бүсгүй


Микелина Левандовска найз залуу нь өөрийг нь хуурсныг мэдээд хэрүүл үүсгэжээ. Тэрбээр сүйт залуугаа буруугаа хүлээж, уучлалт гуйхаас нь өмнө том хэрүүл дэгдээгээд авъя гэж бодсон ч таамаг маш буруу байв. Найз залуу нь түүнээс уйдаж байгаагаа хэлж, гэнэт уурлан мэс барин сүрдүүлжээ. Тэрбээр найзыгаа дуудан туслуулж Микелинаг хүлээд хайрцаганд хийсэн байна. Гурван настай хүүгийнхээ ээжээс ангижрахын тулд түүнийг ойд аваачиж амьдаар нь оршуулжээ. Бүсгүйг агааргүйдээд үхчихнэ гэж бодоод орхин явсан байна.

Микелина харанхуй, халуун газар ухаан оржээ. Түүнд хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь бяцхан хүү нь байсан гэнэ. Тэрбээр хуримын бөгжөөрөө хүлээсээ зүсч тайлаад замаа өөрөө олон ойгоос гарч чадсан нь гайхамшиг гэлтэй. Бүсгүй хайрцаганд хоёр цаг болсон байжээ.

Микелина энэ явдлаас хойш хоёр долоо хоногийн турш хэвийн унтаж, амьсгалж, хөдөлж чадахгүй байсан гэнэ. Нөхрийг нь 20 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Цуврал алуурчнаас зугтсан нь   

        

Жеффри Дамер нь дэлхийн хамгийн аймшигт цуврал алуурчдын нэг. Тэрбээр 17 залуугийн аминд хүрчээ. Залуусыг эхлээд хүчиндээд дараа нь иддэг байсан аж. Алуурчин гэрээ жинхэнэ аймшиг болгон хувиргасан байжээ. Хохирогч нараа гэртээ аваачин эмнэлгийн туршилт хийж, идэж, хүчиндэж байсан түүний гарт 32 настай Трейси Эдвардс орчихжээ. Алуурчин түүнийг шар айраг ууж, кино үзэхийг урин гэртээ аваачсан байна. Харин гэрт нь очиход түүний ааш гэнэт өөрчлөгдөн мэс барин зочноо сүрдүүлж, зүрхийг нь гаргаж ирж иднэ гэж дайрчээ. Залууг сүрдүүлэн шалан дээр хэвтүүлсэн байна. Трейси Эдвардс алуурчныг аргадаж, тайвшруулахыг хичээн үгэнд нь орж, өөрт нь гав зүүхийг хүртэл зөвшөөрчээ. Ингэсээр тэрбээр алуурчны гараас мултран гудамж руу гүйж гарчээ. Залуу цагдаагийн машин руу гүйн очсон байна. Цуврал адуурчныд ороход хөргөгчинд нь хүний толгой, бие байжээ.

Шөнөөр ирдэг үл мэдэгдэх хүн


“Reddit” цахим сүлжээний нэгэн хэрэглэгч энэ түүхийг бичжээ. Энэ явдал түүний найз залуугийн ээжид тохиолдсон байна. Хадам ээж нь багадаа их сонин загвартай байшинд амьдардаг байжээ. Тэдний гэрийн өрөө болгонд гаднаас нь харж болох хаалга байсан аж. Охины унтлагын өрөө ч тийм хаалгатай байжээ. Охиныг шөнө унтаж байхад нь байнга нэг хүн хараад байх шиг санагддаг байсан учир тэрбээр аав, ээждээ хэлэхэд тэд охиноо худлаа хэлж байна гэж бодоод тоогоогүй гэнэ.

Нэг удаа өрөөнийх нь хаалгыг хэн нэгэн чанга татах шиг болсон учир охин аав, ээжтэйгээ унтахыг гуйжээ. Аав нь шөнө ариун цэврийн өрөө орохоор явж байхад хэн нэгний сүүдэр харагдсан ч тэрбээр өөрт нь л тэгж санагдсан байх гэж бодоод өнгөрчээ. Өглөө нь тэрбээр гэрийнх нь эргэн тойрон цасан дээр хүний мөр байгааг олж харсан байна. Уг мөрөөр явахад зэргэлдээх байшинд нь иржээ. Хөршийнх нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүү тэдний охиныг харахад сайхан байдаг байснаа шууд хүлээсэн байна.

Алуурчин жолооч


Женнифер Асбенсон 19 настай байхдаа ажилдаа явах гэтэл автобуснаасаа хоцорчээ. Харин түүнд нэгэн жолооч тусалж ажилд нь хүргэж өгчээ. Бүсгүй маргааш нь автобусаа хүлээж байтал нөгөө жолооч гараад иржээ. Тэр их эелдэг хүн байсан тул бүсгүй эхлээд жолооч түүнийг эргүүлж байна гэж бодсон аж. Харамсалтай нь тэр андуурсан байлаа. Жолооны ард цуврал алуурчин Эндрю Урдиэйлс байжээ. Тэрээр бүсгүйг цөл рүү авч явсан байна.

“Намайг орхивол түүнтэй хамт банк дээрэмдсэн ч чадна гэж би гуйсан. Цөл рүү л битгий авч яваач гэхэд тэр над руу “дуугүй бай” гэж хашгирч байсан” гэж Женнифер ярьжээ. Асбенсоныг машинаас татаж гаргаж ирэхэд бүсгүй амьдралынх нь төгсгөл иржээ гэдгийг мэджээ. Тэрбээр “Би үхнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэхдээ тэр намайг алахаасаа өмнө яах бол гэдэг асуудал байв” гэж ярьсан байна. Алуурчин түүний бүх хувцасыг тайлаад дотуур өмдийг нь аманд нь чихэж байгаад хүчинджээ.

Женнифер үхэхээсээ өмнө харсан сүүлчийн хүн нь тэр биш байгаасай гэж бодохдоо нүдээ анисан байна. Алуурчин түүнийг зовоож, хазаж, хүчирхийлжээ. Энэ бүгд нь хурдан дуусаасай гэж бодож байсан Женнифер гайхамшгаар гэнэт зугтаж чадсан байна. Алуурчин түүний араас буудаж, хөөж байсан эсэхийг тэр мэдээгүй гэнэ. Зүгээр л эргэж харалгүй гүйхээр шийджээ.

Гэхдээ энэ хамгийн аймшигтай нь биш. Бүсгүйг гэртээ ирж цагдаад мэдэгдэхэд хэн ч түүнд итгээгүй аж. Гэр бүлийнхэн нь, цагдаа нар, тэр ч бүү хэл төрсөн ээж нь ч охиныхоо ярианд итгээгүй гэнэ. Харин таван жилийн дараа уг алуурчныг гурван эмэгтэйг хөнөөж амжаад байхад нь баривчилжээ.

24 жил аавдаа хоригдож, долоон хүүхдийг нь гаргажээ


Австрийн цахилгаанчин Йозеф Фритцл 24 жилийн турш төрсөн охиноо хорьсон нэгэн. Охиноо 11 настайгаас нь эхлэн зодож, хүчирхийлэн подвалд хорьжээ. Охиныг 18 нас хүртэл нь эрэн сурвалжилсаар байсан аж. Охиноо 18 хүрэнгүүт нь тэрбээр цагдаа нарт охиноосоо захидал авсан, тэр тусдаа амьдрахыг хүссэн гэж худал хэлжээ.

Элизабет аймшигт 24 жилдээ эцгийнхээ долоон хүүхдийг төрүүлжээ. Тэдний гурав нь подвалаас гарч чадаагүй гэнэ. Кёрстин гэх охин нь 19 жил, хүү Штефан нь 18, Феликс нь таван жил тэнд амьдраад гарчээ. Нэг хүүхэд нь төрөнгүүт нас барсан байна. Эцэг нь хүүхдүүдээ бага байхад нь подвалаас гаргажээ. Тэрээр гэрээсээ явсан охин нь эцэг эх рүүгээ хүүхдүүдээ явуулсан мэт харагдахаар зохион байгуулдаг байсан аж.

Харин 2008 онд Элизабетийн том охин Кёрстин хүндээр өвджээ. Бөөрний хурц дутагдалд орсон түүний ээжийг нь эмнэлэг дээр заавал ир гэж дуудсан байна. Харин аймшигт эцэг нь охиныхоо өмнөөс захидал бичин “Би завгүй байгаа тул хилийн чанадад үлдэх боллоо. Кёрстиний амьдрал намайг зовоохгүй байна” гэжээ. Захидал нь сэжигтэй байсан тул цагдаа болон хэвлэлийнхний шахалтаар Фритцль Элизабетийг эмнэлэгт авчирсан байна. Түүнийг баривчилж, охиноос нь мэдүүлэг авснаар 24 жил хоригдсоныг нь мэджээ. Йозеф Фритцлийг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Түүнийг сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хорьдог тусгай шоронд бүх насаар нь тарчлаасан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

хог шаар зайл [ 119.104.136.155 ]      |     8-р сарын 18 -нд, 18:15 минутанд

хараал идсэн тэнэг сайт хог новшоор дүүрэн. бичих юмаа олж ядсан тэнэг хувалзнууд ирээдүйгээ боддоггүй малнууд. хаагдаасай танай сайт

Chi uuruu zail [ 112.72.11.101 ] 8-р сарын 20 -нд, 04:51 минутанд

Hen chamaig unsh gsiin gulug mine

Chi uuruu zail [ 112.72.11.101 ] 8-р сарын 20 -нд, 04:51 минутанд

Hen chamaig unsh gsiin gulug mine

Bla [ 202.9.41.104 ] 8-р сарын 20 -нд, 05:20 минутанд

Iim ymand uurlaad hereggui baidiima

Lola [ 202.9.41.97 ] 8-р сарын 20 -нд, 18:37 минутанд

hha, aimshigt durtai humuus bn bas tsaana chin.