Паурлифтингийн Ш.Алтанбагана гурван рекорд тогтоолоо

2017 оны 08 сарын 18

АНУ-ын Лос Анжелес хотод энэ сарын 7-нд эхэлсэн "Дэлхийн цагдаагийн олимп"-ийн наадамд үргэлжилж буй.

Тус наадмаас монголын тамирчид 13 алт, найман мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна.

Үүнээс хүчний гурван төрөлт буюу паурлифтингийн шигшээ багийн тамирчдаас дэлхийд чансаагаар 2-т эрэмблэгдэж байгаа Шаравдоржийн Алтанбагана ээлжит түрүүгээ авлаа. Ингэхдээ өмнөх амжилтуудыг эвдэв.

Тодруулбал, Push Pull буюу штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд насанд хүрэгчдийн ангилалд -105 кг-ийн жинд 212.5 кг шахаж, 270 кг газраас татажээ. Ийнхүү Ш.Албанбагана нийлбэр өргөлтөөр 482.5 кг-ийг өргөж дэлхийн цагдаагийн олимпийн 3 рекорд тогтоов.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top