Жонни Депп: Би охиныхоо хариултаар бахархаж байлаа

Холливуудын шилдэг жүжигчин Жонни Деппийг өдгөө мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Түүний дүрдээ орж, жүжиглэх чадварыг бишрэхгүй байхын аргагүй. Хүмүүс түүнийг Карибын тэнгисийн дээрэмчин Жак гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл алдарт жүжигчин өөрт тохиолдсон бяцхан явдлаа хуучилжээ. Тэрбээр Лондонгийн зочид буудлын ресторанд охинтойгоо хамт хооллож байсан байна. Тухайн үед нэгэн ахимаг насны бүсгүй охиноос нь  "Чиний аав юу хийдэг вэ?" гэж асуужээ. Харин охин "Миний аав бол далайн дээрэмчин" гэв. Жак охиныхоо хариултын тухай хэлэхдээ "Би охиныхоо уг хариултаар бахархаж байлаа" хэмээжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )