Сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 08 сарын 18

Сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Сансар судлалын төв эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус эмнэлгийн зүгээс эмнэлгийнхээ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тус эмнэлэг нь 1050 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг юм. Орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд дурангийн төрөл бүрийн нарийн хагалгаа, оношилгоо, сэхээн амьдруулах, яаралтай тусламж болон хүнд өвчтний эмчилгээ үйлчилгээний чиглэлээр Хятад улсадаа тэргүүлэх зэргийн эмч нар ажилладаг юм байна.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар  харилцан ярилцаж, цаашид Монгол улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох, анагаахын оюутнуудыг зуны дадлага хийлгэх, Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
 

Айлчлалын хоер дахь өдөр төлөөлөгчид Бээжингийн их сургуулийн Олон улсын эмнэлэгт зочлов. Тус эмнэлгийн дарга Чен Зонхуанг төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн дизайнаар баригдсан шаардлагатай тоног төхөөрамжөөр тоноглогдсон шинээр ашиглалтад орсон гурав дугаар шатлалын эмнэлэг юм.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vb(122.201.21.234) 2017 оны 08 сарын 20

avligchin uurin labortooroo tendert shalgaruulsan tgd shorond orohgui ayalaaal yavaaf bhiima. iiim hogiiiin zasgin gazar ogtsorvol taarna.

0  |  0
зочин (202.9.42.229) 2017 оны 08 сарын 18

Энэ сайд эмэгтэй М. ЭНХБОЛД ийн худ нь гэсэн байхаа.

0  |  0
Top