Айлаас галт зэвсэг хулгайлсан хэргийг илрүүлжээ

2017 оны 08 сарын 19

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ. 

Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг тогтоосон байна. 

Дээрх хоёр этгээд нь 2017 оны 07 дугаар сард ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдаад ийнхүү дахин гэмт хэрэг үйлджээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.104) 2017 оны 08 сарын 19

Хулгайч хулгайчаараа л байдагшдээ?! Орчин цагийн шинэ маягийн хулгайчид гэвэл еронхийлогчоосоо эхлээд, Баатар, Оюунэрдэнэ, Хурэлсух мэтээр ургэлжилж байна!!

0  |  0
Top