Сум дамжин их хэмжээний нойтон мод бэлтгэснийг илрүүлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 19

“Их хэмжээний мод бэлтгэн хадгалж байна” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр шалгалт хийж зөрчил илрүүлжээ. Дархан-Уул аймгийн Хавцал хэмээх газрын чулуун байшингийн хашаанд нийт 2183 ширхэг буюу 67,51 шоо.метр нойтон хус, улиангар, хар мод /шинэс/-ыг эрхийн бичиггүйгээр бэлтгэн хадгалж байсныг шалгалтаар илрүүлэв. Моддыг төрөл бүрээр нь тоолж багцлан хурааж аваад байна. 3.9 метрийн дундаж урттай, 9.3 сантиметрийн дундаж голчтой 941 ширхэг буюу 29,17 шоо.метр хус, 3.9 метрийн дундаж урттай, 9.3 сантиметрийн дундаж голчтой 1080 ширхэг буюу 33,48 шоо.метр улиангар, 3.9 метрийн урттай, 13 сантиметрийн голчтой 81 ширхэг буюу 4,86 шоо.метр хар мод тоологдов. 

 

Хашааны сахиулын мэдүүлснээр дээрхи моддыг Улаанбаатар хотын "Барс" захын ченж Улаанаа гэх этгээд бэлтгэж хадгалуулсан аж. Их хэмжээний нойтон модыг сум дамжин бэлтгэж, том оврын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авчирч хадгалсан энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газар ажиллаж байгаа аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(66.181.178.50) 2017 оны 08 сарын 23

Batsumber sumiin Temertuyaa gedeg darga huuhken mod zardag yum bna lee bayan ch gej yaanaa snunal ni tulam l gesen ug

0  |  0
Зочин(202.179.27.49) 2017 оны 08 сарын 20

Шийтгэх биш шагнаад сууж байж чадах л байх шүү, мнай дээдэс.

0  |  0
ЗОЧИН(202.21.106.108) 2017 оны 08 сарын 20

НААД МОДТОЙ ГАЗАРЫН СУМЫН ЗАСАГ ДАРГА БАЙГАЛ ХАМГААЛАГЧ НАРТ ИХ УЧИР БАЙНШҮҮ

0  |  0
ИРГЭН(202.179.27.133) 2017 оны 08 сарын 20

БАТСҮМБЭР СУМАНД ИЙМ МАШИНААР ДАНДАА НОЙТОН МОДЫГ ЗӨӨГӨӨД БАЙГАА НЬ ХУУЛИЙН ДАГУУ Л БАЙДАГ БАЙХ ДАА.ЕР НЬ ЯМАР ХҮНД НОЙТОН ЗАЛУУ МОДЫГ ТАЙРАХЫГ ЗӨВШӨӨРДӨГ БАЙНА АА.МӨНГӨТӨЙ Л ХҮМҮҮСТ Л ҮЙЛЧИЛДЭГ ХУУЛЬ МОНГОЛД ҮЙЛЧИЛДЭГ БОЛЧИХОЖ ДЭЭ.ЯДУУЧУУДАД ӨМХӨРСӨНИЙГ Ч АВАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ДЭЭ.

0  |  0
ee(66.181.176.61) 2017 оны 08 сарын 19

munhnaran eejee

0  |  0
Darkhan(150.129.142.69) 2017 оны 08 сарын 19

Hudlaa medeelel baihoo Darhan uul aimgiin Havtsal gedeg gazar Chuluun baishin gej zuil Darkhan uul aimagt lav baihgui

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 19

iim lalaruudyg lusyn kharaal ideesey

0  |  0
Bayasgalan(202.179.26.40) 2017 оны 08 сарын 19

Er ni bol mashin tehnikiig huraana gedeg bol shal buruu shuud gazar deer ni tehnik horoo mashin traktoriig shataah heregtei tumriin hayagdald humuus avaad l yavchihna

0  |  0
Top