Тэрбумтнууд төрүүлсэн бизнесийн салбаруудтай танилц

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 19

Авьяастай, чадвартай, мэргэжлийн тамирчид дэлхийн баячуудын эгнээнд ихээр нэгдэх болсон. Тэд дуртай спортынхоо төлөө хөлс хүчээ зориулан байж олон сая ам.долларын цалин авдаг. Мөн реклам сурталчилгаанд тоглож, нэрийн бүтээгдэхүүнээ гарган асар их мөнгийг олсоор байна.

sports

Тээврийн салбар

Хувь хүний төдийгүй улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг салбар бол яахын аргагүй тээврийн салбар. Агаараар, газраар, галт тэргээр, усан замаар ч байсан энэ салбарт ажилладаг, хөрөнгө оруулсан, үйлдвэрлэгчид бүгд байр сууриа олсон баячууд байдаг.

transportation-industry

Сэргээгдэх эрчим хүч

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй салбар. Дөнгөж хөгжиж байгаа ч ашиг орлогоо харамгүй өгч байгаа эн салбарын ирээдүй баян чинээлэг бас гэрэлтэй харагдаж байгаа нь нууц биш болсон.

main1433686955

Харилцаа холбооны салбар

Техник технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед энэ салбарт ажиллагсдаас хурд, авхаалж самбаа, шинийг эрэлхийлэх, бүтээлч байдлыг шаардах болно. Цаг минут тутамд шинэ техниз, технологиуд бүтээгдэж, хүмүүс шин сонин бүхэнд анхаарлаа хандуулсаар. Тийм ч учраас гар утас үйлдвэрлэгч, компьютер, машин үйлдвэрлэгчид асар их хэмжээний хөрөнгө мөнгийг цуглуулж чаддаг.

Telecommunication-Telecom-Companies-in-Dubai-UAE

Газар тариалан, мал аж ахуй

Аль ч нийгэмд хөл алдаж байгаагүй энэ салбарт ажиллахыг хүсвэл хичээнгүй зүтгэл, уйгагүй хөдөлмөр, цаг үеэ мэдрэх мэдрэмж таныг хөрөнгө чинээтэй, баян тансаг амьдруулах болно.

banner_agriculture

Санхүүгийн салбар

Хэрэв та саятан, тэрбумтан болохыг хүсч байвал санхүүгийн салбар, тэр удундаа банкны салбарт хүч үзэх хэрэгтэй. Энэ нь асар их хэмжээний хөрөнгийг эргэлдүүлж, үүнээсээ ашиг олж, насаараа хэрэглээд ч барамгүй их мөнгийг цуглуулж чадн. Гэхдээ энэ нь эрсдэл өндөртэй бөгөөд ганц л буруу алхамж хийхэд бүх зүйлс нуран унаж, гар хоосон үлдэж ч мэдэхийг санаж яваарай.

financial-

Энтертайнмент салбар

Асар их ачаалал, хурдацтай хөгжиж буй энэ нийгмийн амраах хүчийн зүйл бол энэ салбарынхан байдаг. Бусдаас түрүүлж сэтгэсэн нь, бусдаас өмнө алхсан нь амижлт олдог гэдгийг л ойлгосон байхад болно. Тэд цаг минут бүртэй уралдаж амьдарч чадсан нь дэлхийд данстай тэрбумтанууд болсон юм.

media-shutterstock_111209576-600x600

Үл хөдлөх хөрөнгө

Мөнгө олно гэдэг амар хялбар зүйл биш гэдгийг баталсан салбар. Мэдрэмж, харилцааны өндөр соёл шаарддаг энэ салбарт хөлөө олчихсон байхад ашиг орлогыг харин ч нэг цутгах шиг л болно.

cf88c8aa8b8dda8a1c5d0346c182d763_image-result-for-real-estate-real-estate-investment-clipart_1200-1200

Эрүүл мэнд, гоо сайхан

Гоё сайхан байх, бусдын харааг булааж, бахархалыг нь төрүүл амьдрах хүсэл бхүн бүрт нуугдаж байдаг шунал. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ салбарын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, ашиг орлогыг тэр хэрээрээ олно.

Health-Insurance-and-the-Health-Care-System

Үйлдвэрлэл

Үйлдвэрлэгч байна гэдэг хариуцлага өндөртэй. Хүн амьдарч байгаа цагт хэрэгцээ үргэжл үүсдэг тул олны хүсэл, сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд авьяас чадвараа бүрэн дайчилж чадвал амжилт олох н гарцаагүй.

in-the-pages-that-follow-we-will-primarily-deal-with-discrete-jobs-4m9iiN-clipart

Боловсролын салбар

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгч чадах хамгийн үнэтэй бэлэг бол боловсрол. Тиймдээ ч тэд үр хүүхдээ хамгийн сайн сургуульд сургаж, хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг төрүүлж, үр хүүхдээрээ бахархаж суухыг хүсдэг. Энэ л хүсэл зорилгыг нь ашиглаж мөнгө олдог нэрт доктор, профессорууд өнөөдөр саятнуудын эгнээнд чамгүй их бий.

7016879_orig

Уул уурхай

Асар их эрсдэлийг дагуулж байдаг энэ салбарт ухаалаг, сэтгэлийн тэнхээтэй, уйгагүй хөдөлмөрч хүмүүс баяжиж чаддаг.

thursday-sa-mining-industry-news

Хүнсний салбар

Хүн төрөлхтөн хоол хүнсгүйгээр хэр хол явж чадахыг эрдэмтэд баталсан. Хүний номер нэг хэрэгцээ бол хүснэ. Тийм ч учраас энэ салбарын талаар илүү үг хэлэх хэрэггүй байх.

8b35e1a59ac66629e3cfa0f770852b8b_food-cliparts-food-clipart_1138-761

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top