Төрийн ордонд архидан согтуурч, хүчин ярьж болдог атлаа хүүхэд хөхүүлэхийг хориглодог

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 20

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байгаа юм. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлжээ. Энэ тоо 40 хувь руу орвол онц аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үздэг.

 Хүүхдийг зургаан сар хүртэл дан хөхөөр хооллож, хоёр нас хүртэл нь эхийн сүүнээс гадна шаардлагатай нэмэгдэл хоол өгч байхыг уриалсан НҮБ-ын Ерөнхий Асамблейн зөвлөмж 2002 онд гарсан байдаг. Энэ бодлогыг дэмжиж, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний зохицуулалтын тухай манай улс хуульчилсан бөгөөд ийм хуультай 38 дахь орон болсон. Улмаар жил бүрийн  8 дугаар сарын эхний 7 хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод удаж байна. 

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Эрүүл мэндийн яамнаас боловсруулж, өргөн мэдүүлсэн "Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” тухай хуулийн төслийг   УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн баталсан билээ. Тус хуулийн  4 дүгээр зүйлд 0-6 сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох бөгөөд тодорхой шалтгаануудын улмаас хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөө, зааврын дагуу сүүн тэжээлийг өгөх нь хуулиар нээлттэй гэж заасан байдаг.   Мөн эх эрүүл мэндийн шалтгаанаас хүүхдээ хөхүүлж чадахгүй тохиолдолд удаан хугацаагаар нялхсын сүүн тэжээлийг хэрэглэх тул эмчийн зөвлөгөө, зааврын дагуу олгоно гэж заасан. Хуулийн хэрэгжилт  өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 

Хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох нь хүүхдийн болон эхийн эрүүл мэндэд ч тустай учир дээрх хууль нь нүдээ олсон гэж хэлж болно. Тухайлбал хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор жил тутам 20 мянган эмэгтэйг хөхний хорт хавдар өвчнөөс сэргийлж чаддаг гэсэн судалгаа хүртэл бий.  Мөн ангир уургаа амлуулснаар нярайн эндэгдлийг 22 орчим хувиар бууруулж чаддаг аж. Хөхний сүүнд маш олон амин дэм дархлаа дэмжих бодисууд байдаг. Хөхөөр хооллосон хүүхдүүд өвдөх нь бага Мөн энгийн, нэмэлт тэжээлээр хооллосон хүүхдүүдийг бодвол таргалалтанд өртдөггүй гээд  хөхний сүүний ашиг тусыг дурдаад байвал олон.

 Нөгөө талаар  зургаан сартай хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагааны шүүрэл ялгаруулалт зөвхөн эхийн сүүг л боловсруулахад зориулагдсан байдаг байна. Гэтэл зориудаар хүүхдээ хөхнөөс гаргаж, янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүндүүдээр хооллосноор  ходоод гэдэсний хямралтай хүүхдийн тоо нэмэгдэж  буй учир ийн "Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” тухай хуулид үүнийг тусгах зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг тухайн үед Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэвлэлд өгсөн нэгэн  ярилцлагад онцолсон байдаг. 

Ийн төр засаг нь 0-6 сартай хүүхэд эхийн сүүгээр хооллоно гэж хуульчилсан атлаа хүүхэд хөхүүлэх газар  хязгаарлагдмал болох нь өчигдөр сошиалд нийтлэгдсэн нэгэн зурагнаас харагдав. Тухайлбал, төрийн ордонд хүүхдээ хөхүүлэх нь  байтугай бага насны хүүхэд авч орохыг хориглосон байдаг байна. Ийм шалтгаанаар  Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүүхдээ хөхүүлж буй зураг олны анхаарлыг ихэд татав.  Хуулиндаа  хүүхдээ 0-6 сартай хүртэл  хөхүүлэхийг уриалж байгаа бол хүүхэд хөхүүлэх газрыг  нь ч хаа сайгүй байгуулах ёстой гэдгийг салбарын сайд нь анхаарах хэрэгтэй болов уу. Төрийн ордонд  хүүхэд хөхүүлэхийг хориглосон улс манайхаас өөр цөөхөн улс оронд байдаг.  Саяхан  Австралийн сенатч Лариса Уотерс парламентын ордонд хүүхдээ хөхүүлж буй зураг сошиалд нийтлэгдснийг бид мэднэ. 

Гэтэл манайд УИХ-ын гишүүд нь  төрийн ордонд архидан согтуурдаг цаашлаад хүчин, хүүхний талаар эрээ цээргүй ярьдаг атлаа  хүүхэд хөхүүлэхийг хориглодог нь  ямар учиртай вэ гэж эрхэм гишүүдээс асууя.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huts(112.72.11.102) 2017 оны 08 сарын 21

ene yuy ch uzeegui nobsnnuud arai dendej bna snuu yaahk gej iim teneg hun gargaj irdeg bnaa Tsortsetseg mengetwi yum bhk daa hehkiig tairaad haschihk yumsan

0  |  0

Баяраа(61.75.146.177) 2017 оны 08 сарын 21

Улс орноо мөхөөж, хамгийг нь цөлмөж дуусгаад гадагшаагаа дайжин одохыг санаарахсан тэдний зориуд санаатай хийж буй ноцтой үйлдлүүдийн зөвхөн нэг хэсэг нь энэ болно!!!!....

0  |  0
Cus sorohch(150.129.142.77) 2017 оны 08 сарын 20

Huchindegch Gantulga

0  |  0
Баадай(202.9.41.200) 2017 оны 08 сарын 20

Хүмүүлэг нийгэм учраас хориглох нь зөв биз дээ.Манай төрийн ордон нэртэй луйврчдын булхайн газар ийм л газар шүү дээ.Шинэ ерөнхийлөгч анхааралдаа авсан байлгүй дээ.Уг нь төр л юм бол ардууд ажлын шугмаар чөлөөтэй л нэвтрэх эрхтэй юм биш үү????

0  |  0
zochin(202.179.24.101) 2017 оны 08 сарын 20

Ene Altjin gedeg uuriiguu goe niitlel bicheed ard tumend hurgechihlee gej bodoj suugaa bhdaa Daanch avah yum alga Utga uchirgui ugaadasni tantan shig yum ereechjee

0  |  0
Зочин(66.181.184.217) 2017 оны 08 сарын 20

Хэрүүл хараал зүхэл бузар булай бүхний ҮҮР УУРХАЙ болчихсон газар МОНГОЛЫН НЯЛХ үрсийг оруулаад юу хийнэ! НЯЛХ ҮРС МААНЬ АРИУН БАЙГ! Хэзээ нэг цагт төрийн ордон ариусах л ёстой! Тэр цагт бол оруулж болох л юм.

0  |  0
B(59.153.114.63) 2017 оны 08 сарын 20

Yaah um b. Heruultei gazar huuhdee huhuulj bsnaas agaart ineej huuhdteigee yaringaa huhuulsen n deer

0  |  0
zochin(202.9.40.64) 2017 оны 08 сарын 20

huchin huuhen yaridag nuguu neg boojgoi gantulgiin asuudal yagaad chimeegui bnaa, bas zamharchih vii de, zaaval hariutslaga tootsoh heregtei

0  |  0
zaluu ye(66.181.187.111) 2017 оны 08 сарын 20

Tenegyydiig Ta bykhen songoson shyy dee 10-20 mayngad l sanal ugsun shyy

0  |  0
Зочин(119.40.98.10) 2017 оны 08 сарын 20

Муухай бузарын газар хүүхэд хөхүүлээд яах нь вэ.

0  |  0
nyam(66.181.189.23) 2017 оны 08 сарын 20

zew zuil hendsen baina,odoo ch yahaw urin dulaan tsag harin ewel yah bolj baina,tamhi tatah eree baidag mertlee huuhed hehuuleh eree baidaggui ni sonin hereg shuu

Top