Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын чуулга уулзалт маргааш эхлэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 20

 Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт маргааш Гадаад харилцааны яаманд эхлэнэ. “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” чуулга уулзалтыг энэ сарны 21-23-ны хооронд зохион байгуулах юм байна. Чуулга уулзалтаар оюутан залуучуудын хорооноос оюутан залуусын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжил дэвшилд оюутан залуусын бодит хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх зорилготой юм. “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд  гадаадад амьдарч  буй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх ажээ.

Анхдугаар чуулга уулзалтад 24 орны 32 төрийн бус байгууллагын оюутан, залуучуудын төлөөлөл оролцоно. Хилийн чанадад оршин сууж буй иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулах, дэлхийн топ сургуулиудад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, хилийн чанадад академик боловсрол эзэмшиж байгаа болон энэ түвшний ажил эрхэлж байгаа залуусыг эх орондоо түр хугацаанд болон бүр мөсөн ирж ажиллах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж ажээ.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top