Увс аймаг Томск мужтай жуулчиллаар нөхөрлөнө

Админ | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

 

Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр ОХУ-ын Томск мужийн Аялал жуулчлалын газрын даргатай уулзсан байна. Тэрбээр Томск мужаас жуулчдыг 10 гаруй төрлийн маршрутаар хүлээж авах боломжтой гэсэн нөхцөл боломжоо танилцуулжээ. Харин Томскийн талаас бидэнд томоохон нуур, голууд дамнасан загасчлалын маршрутаар жуулчин явуулах бүрэн боломжтой гэсэн байна.

Томскийн аялал жуулчлалын газрын дарга Увс аймагтай хамтарч ажиллах хэд хэдэн тодорхой санал тавьснаас ойрын хугацаанд Увс аймгийн түүх, урлаг соёл, аялал жуулчлалыг Томск хотноо сурталчлан таниулах, мөн Томскийн урлаг соёлыг Увс аймагт сурталчилж хамтарч ажиллах саналыг ажил хэрэг болгохоор хоёр тал тохиролцжээ. Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Амбан Захирагчийн урилгаар Увс аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид "Сүхний баяр" олон улсын уралдаанд оролцож байгаа бөгөөд үүнд аймгийн байгаль орчны салбарынхан ч хамрагдсан юм. Томск муж нь 400 жилийн түүхтэй, 700 гаруй мянган хүн амтай, ОХУ-ын оюутан залуусын гэх тодотголтой томоохон хотуудын нэг юм байна.

Г.Хан

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top