Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид хичээл зааж байна

 Олон Улсын Эрэн сурвалжлах байгууллагын гишүүн Хэвлэлийн хүрээлэнгээс санаачлан “Эрэн сурвалжлагыг ингэж хийнэ” сэдэвт цуврал лекцийг зохион байгуулах гэж байна.  Гадаадаас Ханбургийн хэвлэл мэдээллийн сургуулийн судалгааны ерөнхий удирдагч доктор, профессор Михаэйл Халлер, Европын ZDF телевизийн сэтгүүлч Маркус Линдеманн, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Лий Хантер нар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр хичээл заах юм.

Гурван долоо хоног үргэлжлэх тус хөтөлбөрөөр хэрхэн эрэн сурвалжлах сүүлийн үеийн арга зүйг эзэмших, бодит түүх болсон явдлыг хэлэлцэх, үе шатуудыг турших зэрэг сонирхолтой аргаар сургалтыг бэлтгэжээ. Сургалт өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын танхимд эхэлж байна. Сургалтын төлбөр 450 мянган төгрөг ажээ.

Т.Түвшин 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )