АНХААР: Могойд хатгуулж хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Урин дулаан цаг болж, иргэд аялал зугаалгаар явах нь элбэг болсон. Энэ үед иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аян замдаа явахыг анхааруулж байна. Учир нь энэ сарын 18-ны өдөр "могойд хатгуулж, хүн нас барлаа" гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.

Талийгаач Төв аймгийн Бүрэн сумын харъяат 53 настай М гэх эрэгтэй байжээ. Тэрээр ГССҮТөвийн “Яс үений тасаг”-т могойд хатгуулсан гэмтлээр эмчлүүлж байхдаа амьсгал хураасан аж. Одоогоор энэхүү хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэг шалгаж байгаа юм байна. 

Ц. Сугар 

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top