Гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 20-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 21-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1513 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 80, зөрчлийн 1197, согтуугийн 379, зам тээврийн  ослын 236, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Огноо

Нийт гэмт хэрэг

Илэрсэн гэмт хэрэг

Хулгай

гэмт   хэрэг

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах         

ТХХАБАЖ зөрчих

1.

2017.08.20

39

21

13

0

6

 

 

 

 

 

Булган аймаг: “Рашаант сумын нутагт Завхан-Улаанбаатар хотын чиглэлд автын осол гарчээ. Ослын талаар тодруулбал, “Kia Granbird” автобус, “Hyundai Grace” микроавтобустай мөргөлдөж, микроавтобусны жолооч, СБД-15 хороонд суух 26 настай Д гэх эрэгтэй, зорчигч Төв аймаг Зуунмод сумын харъят Б гэх 31 настай эрэгтэй нас барсан” мэдээллийг 08-р сарын 19-нд авч шалгаж байна.

БЗД-4  “Хөл бөмбөгийн талбайд үл таних хүнд  гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэсэн мэдээлэл иржээ. Уг хэргийг 08-р сарын 18-нд авч шалгахад: БЗД-6 хороонд суух 39 настай Х эмэгтэйг БЗД-13. хороонд  суух Т гэх 21 настай эрэгтэй нь биед нь хүч хэрэглэн, гэмтэл учруулж “Samsung Galaxy A5” гар утсыг дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.                  

БЗД-14 “Баялаг-Ундраа” захын лангуунаас 17:00 цагийн үед 1 хайрцаг  10кг хатаасан жимс хулгайд алдлаа” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийг  08-р сарын 18-нд авч шалгахад: ХУД-4 хороонд суух А гэх 26 настай эрэгтэйн лангуунаас хатаасан жимсийг тодорхой оршин хаяггүй Э гэх 30 настай эрэгтэй хулгайлсаныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.

СБД-1 “NCP” төвийн гадна 15:00 цагийн үед СБД-2 хороонд суух Д гэх эрэгтэйг түгжиж орхисон хэрэг гарчээ. Сэжигтэн хохирогчийн “UCC” унадаг дугуйг хулгайлан зарах гэж оролдсон байна. Энэ хэргийг СБД-13 хороонд суух Г гэх 25 настай эрэгтэй үлдсэн болохыг тогтоожээ. Тэрбээр хулгайлсан дугуйгаа Нарантуул ОУХТөв дээр зарах гэж байсан аж. Одооогоор энэхүү хэргийг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна.

СХД-12  “Саппоро” үйлчилгээний төвийн хойно дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийг 08-р сарын 19-ний 02:00 цагт авч шалгахад: БЗД-14 хороонд суух Д  гэх 37 настай эрэгтэйн “Nokia E-90” гар утасыг СХД-3 хороонд суух Г гэх 31 настай эрэгтэй/, СБД-1 хороонд суух Ө гэх 29 настай эрэгтэй нар бүлэглэн дээрэм хийсэн болохыг тогтоожээ. Тэд хохирогчийн гарыг нь барьж байгаад дээрэмдснийг шуурхай илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.

ХУД-2. ”Мишээл экспо төвөөс утаа гараад байна“ гэсэн мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийг  08-р сарын 20-нд авч, ОБ-ын 14-р ангийн  галын шинжээчийг оролцуулан  шалгахад: БГД-12 хороонд суух М гэх 41 настай эрэгтэйн  “Буйдан төв” дэлгүүрийн цахилгааны утсанд масс үүсэж  гал тогооны ком тавилга  шатсан хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

Л. Бадрах

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top