Иргэний үнэмлэхээ хаявал 250 мянган төгрөгөөр торгоно гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Есдүгээр сарын 1-нээс эхлэн Зөрчлийн тухай хуулиар  төрсний гэрчилгээгээ гээвэл 80 мянган төгрөг, иргэний үнэмлэхээ хаявал 250 мянган төгрөг, жолооны үнэмлэхээ гээвэл 300 мянган төгрөгөөр тус тус төлж дахин авна гэсэн мэдээлэл нь ташаа болохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. 

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол  хорин таван нэгжтэй /25 мянга / тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй /250 мянга / тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт  байдаг. Энэ заалтаараа мөрдөгдөх  аж. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.161) 2017 оны 08 сарын 22

Uchigdur neg sait deer 40 000 tugruguur gej neg emegtei yarilclaga ugsun baidag. End 25 000 gej baina. Ali n yum be. Ard tumend huulia ch neg oligtoi taniulaad ugchihuj chadahgyi yum. Teheer haranhui ard tumen ta nariin hooson ygiig dagahaas uur alga baina shuu dee. Ard tumniihee tolgoig cenegleechee

0  |  0
Top