Хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэн хоёр этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Японы Нагояа мужид өчигдөр хоёр этгээдийг баривчилжээ. Тэднийг 53 настай эмэгтэйн аминд хүрч, цогцсыг нь хаясан хэрэгт сэжиглэж байгаа юм.

Тус мужийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар, “Сэжигтнүүд нь 21 настай Ичияа Нишида, 18 настай эрэгтэй байсан. Тэд Айчи мужид ирэхдээ цагийн ажилтан Миюуки Нодагийн аминд хүрэх зорилготой байсан болзошгүй” гэжээ. Харин 18 настай сэжигтнийг насанд хүрээгүй тул Японы хуулийн дагуу нэрийг нь зарлаагүй байна.

Мөн тэд дээрмийн хэрэгт холбогдож байжээ. Зургадугаар сарын 18-ны орой Токио хотын ойролцоо орших уулнаас талийгаачаас дээрэмдсэн эд зүйлс олдсон. Тэнд талийгаачийн мөнгө, цүнх, гар утас зэрэг зүйлс байсан аж.

Хэргийн талаар тодруулбал, “Талийгаач Нода зургадугаар сарын 18-нд Айчи мужид гоо сайхны бүтээгдэхүүн борлуулалтын талаар семинарт оролцож явжээ. Энэ үед тэрээр алга болсон. Гэвч зургадугаар сарын 20-нд цогцсыг нь ууланд хаясан. Мөн түүний цогцсыг долдугаар сарын 31-ний өдөр олсон аж.

Харин өнөөдөр “Japan Today”-ийн мэдээлж буйгаар, “Сэжигтнүүдийг энэ сарын 1-ний өдөр баривчилсан” гэжээ.

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top