Дэлхийн аварга А.Драчевын аминд хүрсэн залуу зугтжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Оросын хүндийн өргөлтийн дэлхийн аварга Андрей Драчев өчигдөр Хабаровск мужид амиа алджээ. Түүнийг хэсэг залуу зодож амийг нь хөнөөсөн гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдэд гарсан билээ. Тэгвэл зодооны болон дэлхийн аваргын үхлийн шалтгаан тодорхой болжээ. Андрей Драчев нэгэн найзтайгаа кафед сууж байсан аж. Хажуугийн ширээнд нь ууж суусан хэсэг залуу хоорондоо маргалдсан байна. Удалгүй нэг нь босч Андрейг өдөн хоёулхнаа гадагш гарч уулзъя гэсэн аж. А.Драчев найзыгаа үлдээгээд гарсан байна.

Тэрбээр тархи, нугасандаа гэмтэл авсаны улмаас нас баржээ. ОХУ-ын Хабаровск мужийн Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, тамирчны аминд хүрсэн залуу зугтаж яваа аж.

2011 оны хүндийн өргөлтийн дэлхийн аварга Андрей Драчев нь их тайван, хэр баргийн зүйлд түрүүлж хөдөлдөггүй хүн байсныг найз нөхөд, нутаг нэгт тамирчид нь хэлж байгаа аж. Энэ хэрэг нь хойд хөршид тамирчны аминд хүрсэн хоёр дахь аллага болж байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр чөлөөт бөхийн тамирчин Юрий Власког Байгал нуурын эрэг дээр зодож хөнөөсөн хэрэг гарсан юм.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүхээ(202.9.41.10) 2017 оны 08 сарын 21

Тэр залаас яасан новшийн юм бэ

0  |  0
Төрөоө(59.153.114.179) 2017 оны 08 сарын 21

Үндэсний бөхийн бухын засаа шиг нөхдүүлэд ийм юм тохиолдох вийй дээ

0  |  0
иргэн(202.21.106.118) 2017 оны 08 сарын 21

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top