Багшийн цалинг нэмүүлэх түр хороо: Таван жил ажилласны нэмэгдэл нь 4261 төгрөг байна

Багшийн цалинг нэмэгдүүлэх зохицуулах хороо өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уриалга хүргүүлэх тухай мэдэгдэл хийлээ. Өмнө хүргүүлсэн мэдэгдлийн хариу энэ сарын 24-ны өдөр ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн өөр арга хэмжээг авна гэдгээ дахин мэдэгдсэн юм. Ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулийн 30 мянга гаруй багш тус түр хороонд нэгдээд байгаа бөгөөд өөрсдийн биеэр гарын үсгээ зурж нэгдсэн 4216 багш нар байгаа ажээ.

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо энэ сарын 17-ны пүрэв гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн бол өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад уриалга гаргаж буйгаа мэдэгдээд байгаа ажээ. Тус уриалгад:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж гаргасан уриалга

Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэн, зохион байгуулалтад орж Монгол Улсын засгийн газарт цалин нэмүүлэхэд чиглэсэн гурван зүйл бүхий шаардлага хүргүүлснийг танд уламжлахын хамт дараах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхийг уриалж байна. Үүнд: 

  • Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үндсэн ажилтан нь багш болохыг харгалзан үзэж холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагааг өргөжүүлэх зарчимд үндэслэн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг бүс нутгийн жишигт хүргэж нэмэгдүүлэх
  • Үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн цалин хөлсни й шатлалыг шинээр бий болгож хэрэгжүүлэх
  • Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль нь эх оронч бүтээлч чадвартай хариуцлагатай ухамсартай соёл иргэншилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэдэг тэргүүлэх үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар болохынх нь хувьд түүний удирдлагыг намын харьяалал, улс төрийн томилгооноос ангид байлгаж хамт олны саналд үндэслэн Монгол улсын ерөнхийлөгч томилдог байх.

Багшийн цалин нэмүүлэх түр хороо

МУ-ын боловсрол судлалын доктор “Соёмбо Актив”-ын захирал Санжмятав, Өнөөдөр МУ-ын хөгжлийн гарц хүнээсээ хамааралтай гэж ярьдаг гэсэн хэдий ч хүний хөгжил нь багшаас хамааралтай гэдэг энэ асуудлыг орхигдуулаад байгаа. Хамгийн гол нь Монгол Улс боловсролынхоо хөгжлийн түүхэнд бол багшийн хөгжлийг олон талаас нь авч үзсэн байдаг. 1990-ээд оноос хойш 2017 оны хугацаанд багш хэрхэн яаж хөгжиж  нийгмийн асуудлыг шийдье гэх юм бол олон талын судалгаанууд байдаг. Шилжилтийн нийгмийн үед 1000 гаруй багш ажлаа хаяж байсан байна. Яагаад гэхээр бодлогын төвшин нь тодорхой бус байгаа учраас боловсролын эзгүйрэл гэж зүйл бий болсон байгаа юм. Тухайн үед багш нарын тал хувиас нь судалгаа авахад дийлэнх хувь нь цалингийн зээлтэй, хүмүүсээс мөнгө зээлдэг, олсон орлогоо гэр бүлдээ зарцуулж чаддаггүй гэсэн ийм судалгааны тооцоолуур байдаг. Гэтэл энэ судалгаа одоог хүртэл хэвэндээ байгаа нь харагдаж байгаа юм. Тийм учраас боловсрол гэдэг зүйл эх орны хөгжлийн баталгаа учраас багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлхээс гадна хамгийн гол нь нийгмийн баталгааг сайн хангаж өгөх энэ асуудалд төр засгаас анхаарал хандуулах цаг нь болсон гэж миний хувьд үзэж байна.

БЗД-ийн 34 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, магистр багш Сарантуул: Би боловсролын салбарт 16 наснаасаа эхлэн 32 дахь жилдээ ажиллаж байна.  Багш нар яагаад цалингаа нэмүүлэх гэж тэмцээд байна вэ гэдгийг төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнд хэрхэн оруулсныг Та бүхэнд багш нарын цалинг танилцуулахыг хүсэж байна.

2014 онд цалингийн шинэчилсэн сүлжээ гарсан. Багш нарыг ТҮ-4 зэрэглэлээр цалинжуулдаг. Уг сүлжээгээр нэг жил ажилласан багш 535. 286 төгрөгийн цалинтай, таван жил ажиллавал цалин 539.547 мянган төгрөг болно. Таван жил багшаар ажилласны нэмэгдэл нь 4261 төгрөг.
Нэг жил ажилласан, 25 жил ажилласан хоёр багшийн цалингийн зөрүү 73171 төгрөг байна. Энэ цалингийн сүлжээг гаргасан төр засаг энэ байдлаа эргэн харах цаг болжээ гэв. 

Б.Амирдаа

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

зочин [ 202.72.242.5 ]      |     8-р сарын 22 -нд, 23:54 минутанд

Зөвхөн багш нар гэлтгүй нийт албан хаагчдын цалинг 3 дахин нэмэх хэрэгтэй байна. Ингэж байж байр авах зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх боломжтой болно.

нэр [ 103.26.193.179 ]      |     8-р сарын 21 -нд, 19:21 минутанд

Эхлээд англи хэлээ сайжруулаад мэдлэгээ интернет ашиглан тэл. Та нарын заадаг хөтөлбөр сэдвүүд чинь их товч бөгөөд хуучирсан байна. Багш нараа

zochin [ 87.122.158.170 ]      |     8-р сарын 21 -нд, 05:13 минутанд

Tsalin nemehijg husej, shaardaj bolno. Oorsdoo bas yos surtahuun. medleg bolovsroldoo anhaarj ahiulah jum hijgeechee. Yos surtahuun bol dor sh de, huuhduudees beleg selt, yanz burijn handiv bainga goridoj, tsarai aldana. yas goridson nohoj shig urgelj ulen nudeer jum goridoj eej aavruu n harna.

Багш [ 103.26.194.114 ] 8-р сарын 21 -нд, 06:53 минутанд

Цалин бага юм чинь аргагүй шдэн. Яаж илүү мөнгө олчих вэ гээд л байж байгаашд. Өндөр цалин өндөр хариуцлага гэж мэдэх үл

Иргэн [ 202.179.25.171 ]      |     8-р сарын 21 -нд, 02:10 минутанд

Эх оронч бутээлч чадвартай хариуцлагатай ухамсартай соёлтой иргэнийг бойжуулж гаргадаг салбар л гэнэ шуу за мэдэхгуй юмаа энэ багш нарын ажлын бутээл ур дун нь хэр байгаа юм дээ Шавь нараас нь харж дугнэлт хийхэд хэцуухэн л бутээмж муутайхан ажилладаг харагддаг л даа Цалингийн тухайд гомдоллоё гэвэл монголд бараг л бухий л хуулийнхнаас бусад салбарт чамлалтай гуйлагчны л цалин авдаг шдээ

багш [ 103.212.118.121 ]      |     8-р сарын 20 -нд, 23:10 минутанд

Монгол Улс боловсролын салбар тэргүүлэх гэж лоозон тавиад үүрд мартсан