Бяцхан миссийг хөнөөсөн этгээд 21 жил өнгөрсөн ч баригдаагүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Одооноос 21 жилийн өмнө аймшигтай хэрэг АНУ-д гарч байжээ. Уг аймшигт хүн амины хэргийн хохирогч болох Жон Бенет Рамси гэх охин 1990 оны наймдугаар сарын 6-ны өдөр төрсөн. Тэрээр үзэсгэлэнтэй, ухаалаг, ирээдүйн мисс байсан юм.  Гэвч тэрээр 1996 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр учир битүүлгээр алуулсан юм. Харин хамгийн харамсалтай нь одоог хүртэл алуурчин олдоогүй боловч хэд хэдэн сэжигтэн байдаг аж.

Жишээ нь: Талийгаачийн эцэг Жон Рамси, эх Патси Рамси, ах Бурке Рамси, зочин Билл Макренолдс, хөрш Гери Олива нарыг сэжиглэж байжээ.

The Tragic Murder Of JonBenét Ramsey зурган илэрцүүд

Амьдрал:

Талийгаач Колорадо мужид амьдардаг байсан аж. Тэдний гэр бүл хангалуун амьдралтай. Охин ч өөрөө алдартай нэгэн байжээ. Тэрээр АНУ-ын Миссийн тэмцээнд Баруун Виржинийг төлөөлөн оролцож байсан гэдэг. Аав нь компьютер түгээх компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг тул жилд нэг тэрбум долларын ашиг орлоготой байсан аж.

Холбоотой Зураг

Гэмт хэргийн тухай:

Гэвч эмгэнэлтэй, аймшигтай гэмээр хэрэг болсон юм. 1996 оны арванхоёрдугаар сарын өглөөний таван цаг 52 минут болж байхад 911-д дуудлага иржээ. Жон Бенет Рамси охин зургаан настайдаа сураггүй алга болсон байлаа. Гэвч тэдний гал тогооны өрөөний шалан дээр бичиг үлдээсэн байжээ. Тэр бичгэнд 118 мянган долларын тухай байсан аж.

The Tragic Murder Of JonBenét Ramsey зурган илэрцүүд

Гэвч гэрийнхэн нь хонгилын өрөөний цонхоороо аймшигтай зүйл харсан юм. Тэнд охины цогцос хэвтэж байжээ. Алуурчин охины амийг хөнөөсний дараа гэрт нь бичиг үлдээсэн аж. Цогцсыг олоход туузаар боомилон, хүзүүнд нь иртэй зүйлээр хатгаж хэрцгийгээр аминд нь хүрсэн байжээ. Мөн бугуйг нь олсоор уяж, зодуулсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг байсан аж.

Гэвч охины үхлийн шалтгааныг хялгасан судасны гэмтэлтэй холбоотой, бөөрний дутагдал гэжээ.


Сэжигтэн:

-          Сантагийн хувцас өмссөн хүн

Холбоотой Зураг

Билл Макренолдс 1996 онд зул сар баяр болохын өмнө Сантагийн хувцас өмсөн талийгаачийн гэрт ирж байжээ. Тэрээр охинд бэлэг өгөхдөө хачирхалтай зурвас бичсэн. Зурваст, “Чи удахгүй зул сараар онцгой бэлэг хүлээн авах болно” гэжээ. Охин зул сарын дараа алуулсан юм.

Сэжигтэн Санта 2002 онд нас барсан.

-          Бангкок руу зугтсан багш

The Tragic Murder Of JonBenét Ramsey john mark karr зурган илэрцүүд

2006 онд Жон Марк Карр гэх багшийг баривчилж байсан. Түүнийг мансуурсан үедээ охиныг хүчирхийлж,  аминд хүрсэн гэж сэжиглэсэн.

-          Гэр бүлийн гишүүд:

The Tragic Murder Of JonBenét Ramsey  зурган илэрцүүд

Алуурчин эрэгтэйн хоолой эцгийнхтэй нь ойролцоо байсан гэдэг. Мөн олон жил өнгөрч байтал эцэг эх нь мөрдөн байцаалтад идэвхтэй оролцдоггүй байжээ. Гэвч 2006 оны зургадугаар сарын 24-нд эх Патси Рамси өндгөвчний хорт хавдрын улмаас нас баржээ. Түүнийг охиных нь дэргэд оршуулсан.

Мөн зарим таамгуудаас хүргэвэл, “Патси, Бурке нар санаандгүй байдлаар охиныхоо аминд хүрсэн байж болзошгүй” гэжээ. Мөн 1999 онд болсон шүүх хурлаар “Хүүхдийн хүчирхийллийн улмаас эцэг эхийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй” гэсэн дүгнэлт гарч байсан аж.

-          Хөрш

The Tragic Murder Of JonBenét Ramsey john gary oliva зурган илэрцүүд

Хөрш Гери Оливаг хүн амины хэрэгт сэжиглэдэг. Түүнийг 2016 онд хүүхдийн порно зурагны хэргээр баривчилж байжээ. Мөн түүнийг 2000 онд хар тамхины хэргээр баривчлах үед үүргэвчнээс нь талийгаачийн зураг гарч ирсэн байна. Үүнээс гадна сэжиглэх болсон нэгэн шалтгаан бий. Учир нь охин амиа алдсаны дараа тэрээр  Майкл Вайл гэгч рүү залгаж, “Би охиныг өвтгөж, зовоосон” гэж давтан хэлж байсан гэдэг.

Энэ хэргийн буруутан одоо ч олдоогүй, шийдвэрлэгдээгүй хэрэг юм.

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ina(108.204.249.219) 2017 оны 08 сарын 23

Har nyalh amitniig unet edleleer goyod gangalaad har hel am hurseen. ivii dee

0  |  0
Oyun(103.26.195.103) 2017 оны 08 сарын 21

Eej ni hudal heregt sejiglegdej, mun ch ih zovj nas barsan da zailuul.

0  |  0
Zaya(27.123.214.110) 2017 оны 08 сарын 21

Hursh n l ym bishvv tng ymaa

0  |  0
Top