Брижит Макрон: Миний үрчлээс болон түүний залуу нас бидэнд саад болдоггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Францын Тэргүүн хатагтай Брижит Макрон 24 насаар дүү нөхрийнхөө талаар болон түүнийг хөгшин гэж ярьж байгаа хов живэнд хариулт өгчээ. Брижит залуухан, царайлаг, бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татдаг нөхрөөсөө дутуугүй олны анхаарлыг татаж байгаа билээ. Тэдний насны зөрүү ард түмнийх нь санааг зовоох ёсгүйг Тэргүүн хатагтай “Glamour” сэтгүүлд ярьсан байна.

Францын Тэргүүн хатагтай 64 нас хүрээд байгаа бол Ерөнхийлөгч Эммануэл Макрон хэдэн сарын дараа 40 нас хүрнэ. Тэд 20 жилийн өмнө танилцжээ. Э.Макрон нь Брижитийн хайртай шавь нарын нэг байсан аж. “Тэр үед бид хоёрын дунд юу ч байгаагүй. Биднийг холбож ярьдаг байсныг эс тооцвол. Миний бүх анхаарал хүүхдүүд рүүгээ ханддаг байсан. Себастьян, Лорен, Тиффэн нараасаа өөр хэнийг ч анхаардаггүй байлаа” гэж Брижит ярьсан байна.


Эммануэл, Брижит нар 2007 онд хуримаа хийжээ. Эммануэлийн төлөө Брижит банкир нөхөр Андре Луи Озьерегоосоо салсан байна. Тэд 30 жил ханилж, гурван хүүхдийн аав, ээж болсон байсан билээ.

Эммануэлийн эхнэр болохоор шийдсэн талаараа Брижит “Бидний түүх их энгийн. Амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй мөч гэж байдаг. Надад энэ мөч 20 жилийн өмнө тохиосон юм. Би тэр үед энэ шийдвэрийг гаргаагүй бол амьдралын сайн сайхныг мэдрэхгүй өнгөрөх байсан. Хүүхдүүд минь надад маш их аз жаргал бэлэглэсэн. Гэхдээ би Жак Преверийн хэлдэгчлэн “Энэ л хайраар амьдрах ёстой”-гоо мэдэрсэн” гэжээ.

“Миний үрчлээс болон түүний залуу нас нь бидэнд хамтдаа байхад саад болдоггүй” гэж ярих Брижит, Эммануэл хоёр маш аз жаргалтай хос гэдэг нь харагддаг билээ. Энэ талаар Тэргүүн хатагтай “Тиймээ, бид маш аз жаргалтай. Өглөө бүр хамтдаа хооллодог. Би, миний үрчлээс, түүний залуу нас бүгд хамтдаа” гэсэн байна.

Саяхан Францад Брижит Макронд тэргүүн хатагтайн шинэ статус олгохыг эсэргүүцсэн 300 мянган хүн гарын үсгээ зурж эсэргүүцлийн бичиг өргөн барьсан билээ. Брижит Макрон албан ёсоор Тэргүүн хатагтай болж, дээр нь түүнд төсвийн мөнгөнөөс зарцуулах эрх өгөхийг францчууд шударга бус гэж үзсэн юм. “Тэргүүн хатагтай татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулах эрхгүй” гэж иргэд үзэж буй.

Брижит Макрон цалин авахгүй гэж амласан билээ. Тэргүүн хатагтайн үүргийнхээ талаар тэрбээр “Францчууд миний хийж байгаа зүйлийг мэдэж байх ёстой. Миний ажлын албан ёсны хуваарь төрийн сайтад тавигдсан байх болно” гэжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.239) 2017 оны 08 сарын 22

Жинхэн хайр сэтгэл ямарч матераллага сонирхол гэж мэдэхгүй. Цэвэр дурлалцсан хоер эмэгтэй нь сайхан эмэгтэй эрэгтэй нь ч бас сайхан хүн юм гое хос байнаа.

0  |  0
(58.7.145.198) 2017 оны 08 сарын 22

eej huu hoer . saihan hair baina aa.

0  |  0
Mongol(66.181.165.92) 2017 оны 08 сарын 22

Az jargalaar duuren haragdaj bn. Yamar ch huuramch zuilgui amidraliin hamgiin unetei zuil ene bish gej uu

0  |  0
zolzaya(202.21.106.114) 2017 оны 08 сарын 22

Зөвхөн нас болон гадаад үзэмж царай зүс биеийн нөхцөл байдлаар Залуу хүчтэй гэж тодорхойлдоггүй болохыг батлан харуулж байгаа юм. Энэ сүүлийн зурган дээрээ энэ эмэгтэй ямар гоё 20,30 тэй эмэгтэйгээс гоё залуу энхрий хөөрхөн гоё найс сайхан харагдаж чадаж байна. Гайхалтай nice Amazing!(((( ^^^^* ************

0  |  0
Ккк(27.123.214.118) 2017 оны 08 сарын 21

Юу нь сайхан бгаан. Үрчийсэн эмгэн бна. 64тэй гэхэд арай дэндүү овортой юм

0  |  0
(103.26.195.119) 2017 оны 08 сарын 21

Гол нь үр хүүхэд байна уу, хүний ертөнцөд амьдарч байгаагийн утга учир тэрдээ,

0  |  0
(150.129.143.207) 2021 оны 08 сарын 22

Би Макроны хувийн амьдралыг уншаад л түүнийг сонгуульд ялаасай гэж үнэн сэтгэлээсээ хүссэн. Учир нь тэр ямар үнэнч залуу болох нь түүний хайр сэтгэлээс шууд харагдаж байна. Эрэгтэйчүүд 20, 30 насаар дүү хүүхэнтэй гэрлэж болдог байхад эмэгтэйчүүд яагаад 24 насаар дүү залуутай гэрлэж болдоггүй билээ? Брижит бол гайхалтай эмэгтэй хэрвээ тэр байгаагүй бол Макрон өнөөдөр Францын ерөнхийлөгч болохгүй байсан. Хүмүүс бусдыг хайр сэтгэлийг хүндэлдэггүй нь үнэхээр тэнэг шүү.

1  |  0
Билгүүн(202.9.41.10) 2017 оны 08 сарын 21

Сайхан хосууд. Хайр гэж байдгийн баталгаа.

0  |  0
Бэр(59.153.114.63) 2017 оны 08 сарын 21

Нас бол тоо.

0  |  0
Top