Шид бүтээл үйлдэх, бурханы үйлд сайн

2017 оны 08 сарын 22

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.8.22, Мягмар гараг
  • Билгийн тооллын: Шинийн 1
  • Наран ургах шингэх: 05.56-19.52
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top