Балжирын Догмид: 505-ынхантай хүүхэд насны минь нэгээхэн хэсэг хамт өнгөрсөн


Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидтой ярилцлаа.  

-Таныг “Улаан тарианы хүүхнүүд” зохиолоо кино болгож байна гэж сонссон. Хожим дахиад дуулах нь ээ төмөр замыг анх барьсан тухай болж хувирсан бололтой. Киноны жинхэнэ нэр юу билээ? 

-Би төмөр замын тухай кино хийгээд байгаа ухаантай юм. 1949 онд Улаанбаатар-Наушки чиглэлийн төмөр замын нээлт болсноор Монгол Улс гадаад ертөнцтэй хамгийн бат бөх дэд бүтцээр холбогдсон. Төмөр замыг дагаж хот суурин, бүхэл бүтэн соёл иргэншил, үндэсний мэргэжлийн ажилчин анги үүссэн юм шүү. Төмөр замыг бүтээн байгуулахад Оросын цэрэг армийнхан голчлон, гэрээний ажилчид. Монголчууд ч оролцсон. Бидний мэддэгээр 505-ынхан буюу Власовын армийн үлдэгдэл болсон хүмүүс. Тэднийг өнөөдөр сайнаар бүү хэл муугаар дурсах нь ховорджээ. 505-ынхан Орос эх орныхоо төлөө эцсээ хүртэл тулалдаж, цагийн салхинд хэлмэгдэж Монголд ирж төмөр зам тавьсан. Кинонд уран торгон гоё шигтгээнүүд олон бий. Монгол Улсын хөгжил хэнээс эхлэлтэй, гурван сая болтлоо хүн ам өссөн нь хэний ач тус вэ гэдгийг онцолж Орос хүнийг хамгийн сайхан талаас нь харуулахыг хичээлээ. Монгол хүний сэтгэлд Орос хүний эзлэх орон зай ямар их вэ гэдгийг ихэсгэл болоод багасгалаар уран сайхны аргаар үзүүлнэ.

  

-505-ынхан зөвхөн төмөр зам бариад зогсоогүй харилцаа холбоо, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан гэдгийг тодотгох гэж байна уу?

 -Төмөр замаар хэмжигдэхгүй. Сайншандаас Дорнодын чиглэлд цахилгаан утасны шугам татаж байхад нь манайх 505-ынхантай айл саахалт байлаа гэж хэлсэн. Олон зуун хүн байна. Нүүгээд явна, удалгүй нүүгээд л ирнэ. Дарга нар нь манайхаар бууж мордоно. Тухайн үед Монголын 250 орчим сум байсан гэвэл утсан харилцааг нь тэр Оросууд бүтээсэн. Налайхаас бусад бүх уурхайг оросууд нээсэн, бүтээсэн. Нефть олборлох, боловсруулах анхны үйлдвэрийг 505-ынхан улаан гараараа босгосон. Утасны модны нүх ухаж буй Оросуудыг ямар хүмүүс байсан гэж санана. Дандаа хүүхнүүд. Эмэгтэйчүүд нь арай хөнгөвтөр, эрчүүд нь уурхай, жонш зэрэг хүнд ажилд явна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд бодоход тэр хүүхнүүд офицер голдуу эмнэлгийнхэн, холбоочид, нисгэгчид байжээ.  Хожим 1950-иад оны дундуур Сибирьт аваачиж газар доогуур уурхайд оруулсан гэж сонссон. 1953 оны гуравдугаар сарын 28-нд И.В.Сталиныг нас барсны дараа К.У.Ворошиловын тушаалаар зарим хүнийг анги, нэгтгэлээр нь нэр зааж цагаатгасан байдаг. Монголчууд тэднийг хоригдол, ялтан, эх орноосоо урвагч гэж үздэггүй байсан. Үр хүүхэд, ахан дүүс шигээ халуун дотноор хандсан. Бид жаахан хүүхэд өглөөд утасны модны нүх ухаж буй орос хүүхнүүд дээр хонь, ямаагаа туугаад очно. Тэд төмөр аягаа барьж гүйлдээд ямааны сүүг сааж авна. Орос дарга нар гэрээр ирнэ. Монголчуудад бүжиг наадам зааж, дуу хуур болно. Оросуудын хүчинд Монголчууд өдий зэрэгтэй хөгжсөн юм шүү. Зарим хүний яриад байгаачлан Оросууд Монголыг мөхөөе гэж санаархсан бол улаан тариагаар эрүүлжүүлэхгүй зөнд нь орхиход л бүх зүйл дуусах байсан. Намайг багад нүдгүй, хамаргүй, оюун ухааны сааталтай олон хүн байлаа. Энэ бүхнийг Оросууд эрүүлжүүлсэн. Алив зүйлийг үнэнээр хэлэх ёстой. Оросуудын ач буяныг бид энэ насандаа төлөөд барахгүй. 

-Киноны зураг авалт хэр хэмжээнд явна. Санхүүжилт яаж шийдэгдэх вэ? 

-Зураг авалт шалиагүй, эхлэл төдий. Оросоос өндөр үнээр жүжигчид авч байна. Нийт 500 сая төгрөгийн санхүүжилт шаардагдана. Намайг 505-ынхан, төмөр зам байгуулагдсан талаар кино хийж байгаа сургаар “шум” тараасан байна лээ. Сонссон уу. 

-Ямар “шум”вэ? 

-Б.Догмид, Ж.Солонго хоёр Монголд төмөр зам тавьсан Оросуудын тухай аймшгийн кино хийж байгаа. Монголын тал нутагт Оросууд хүний эрхийг хэмжээ хязгааргүй зөрчиж байсныг харуулна. Олон улсын шүүхэд шилжихээр кино гэсэн цуурхал тараасан байна билээ. Сонссон хүнд их муухай сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Бидний бүтээж буй кинонд тийм зүйл юу ч байхгүй. Хамгийн сайхан хүүхнүүд эрчүүдийн нүдэнд өртөж, янз бүрийн өвчин тусдаг байсан. Гэхдээ бид нарийвчлан харуулахгүй. Миний зохиолд гардаг даа. “Энэ Дэнсмааг Шараваас өөр эр, шараас өөр нохой тоох биш” гэж улаан тарианд явж буй хүүхнүүд дооглон, шоолж хөхрөлддөг. Тэр муу царай муутай хүүхэн нь эрүүл, бас нөхөртэй, хүүхэд төрүүлээд байдаг байхгүй юу. Цаагуур чинь хүний эрхийг зөрчсөн гэж бодлогоор цуурхсан хүмүүс бий. Бидний кинонд атаархагчдын яриад байгаачлан 505-ын орос хоригдлыг Монгол айлын гадаа буудаж булчихаад яваад байдаг зүйл байхгүй. Энэ муухай цуурхлаа бүр Оросуудад хүртэл хүргэсэн байна лээ. Хэн тараасныг мэдэж л байна.

-Хэн гэдгийг нэрлэж болох уу? 

-Хэрэггүй биз. Өөрсдөө хийж чадахгүй бусад нь хийхээр атаархдаг хүмүүсийн яриа. Киноны зураг авч байх үеэр энд тэндхийн янз бүрийн хов хутгадаг юмнууд хажуу дэргэд хараад зогсож л байдаг байхгүй юу. 

-Оросоос жүжигчид авчирч таарна. Хөлс гэж өндөр гарна даа? 

-Таарна гэх юмгүй авчирсан. Хөлс өндөр. Гурваас дээш одтой зочид буудалд байрлана, эрүүл мэнд, даатгал, кинонд тоглосны хөлс, аюулгүй байдлыг хангах гээд явж өгнө дөө. Энэ бүхнийг гэрээ хийсний үндсэн дээр авна. 200-гаад орос ирсэн. Ирсэн хойно нь халаасны мөнгө өгнө, аялал жуулчлалаар явуулна. Буцахад нь, хүн бүрт 1000 ам.доллар өгөх жишээтэй.  

-Энэ бүх санхүүжилтийг та нар гаргаж байгаа юу? 

-Зээл аваад байна. Юун 500 сая төгрөг, тэрбум руу дөхөж байгаа биз. Зээлийн хүү талийсан. Эхнэр, охидынхоо ээмэг бөгж, унаж яваа машин, уяж байгаа морио худалдах нь холгүй болдог. Бид мөнгө ашиг олох гэж, нийгэмд дуулиан тарих гэж энэ киног бүтээгээд байгаа юм биш. Манайд киноноос ашиг олно гэвэл худлаа. Дуртайдаа уран бүтээлчийн сэтгэлийн дуудлагаар бүтээж байгаа кино. Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Хэрэв амин хувиа бодоод ашиг олъё гэвэл өөрийнхөө ендөрт гарсан нэр сүрийг бариад дарга нараас зөвшөөрөл авч аль нэгэн байшингийн буланд жижигхэн дэлгүүр нээж өлхөн дөнгөнө. Атгын чинээ газар аваад худалдаж чадах байх. Тийм зүйл хийх завгүй явна. Энэ бүхнийг ойлгодог хүн цөөн. Кино гарсан хойно ойлгох нэг нь ойшооно байлгүй. Өнөөгийн нийгэмд оюуны хөдөлмөрийн үнэлгээ алга. Морь, бөх хоёр л үнэтэй байх шив. Найруулагч Ж.Солонго бид хоёрын бүтээсэн кино Азийн кино наадамд дээгүүр давхиж байна. 

-Дээр бүтээгээд байсан “Чонын дурлал” уу. Таны найруулагч Н.Нямгаваатай хамтарч хийсэн “Догшин хутагтын сахиус” кино дэлхийн шилдэг 100 киноны жагсаалтад багтсан санагдах юм? 

-Дэлхийн шилдэг 100 киноноос 31 дүгээрт “Догшин хутагтын сахиус” кино жагссан. И.Нямгаваа маань Холливудад урилгаар очоод найруулагч хийж байна. Шилтгээнтэй, эдлэн газартай, сарын 10 мянган ам.долларын цалинтай сайхан амьдарч байгаа. Охид нь тэнд сургууль төгсчихсөн, өөрөө АНУ-ын иргэн болчихсон байх жишээтэй. 

-И.Нямгаваа найруулагчтай холбоотой байдаг уу? 

-Холбоотой байдаг. Балжирын Догмид ийм зиндааны амьдраад явбал явах байлаа. Даанч гэртээ хоргодоод. 

-Гэртээ юу, нутагтаа юу? 

-Нутагтаа, говьдоо, Монголдоо хоргодоод байх юм. 

-Та ер нь их бухимдалтай байх шиг ? 

-Харин тийм, дургүй хүрээд байх юм. Хэнд гэдгийг мэдэхгүй. Дарга, албан тушаалтнуудад юм уу, атаархагчдад юм уу. Лав л ард түмэнд, уншигчдад уур, дургүй хүрнэ гэж байхгүй. 

-1950-1960-аад оны үеийн кино бүтээхэд тухайн үед хэрэглэж байсан машин техник, хувцас хунар шаардлагатай. Арга эвийг нь яаж олж байна вэ? 

-Монгол кино үйлдвэрийнхэн их тус нэмэр болж байна. Тэдгээр мэргэжилтнийг, баазыг түшиглэх юм. Түүнээс би хувиараа хийнэ гэвэл ганц камерийн нэг өдрийн түрээсийн мөнгийг дийлэхгүй амьтан шүү дээ. 50.000-100.000 гэж байна. Кино урагшлаад байгаа нь найруулагч Ж.Солонгын минь хүч. 

- Азийн кино фестивальд дээгүүр яваа “Чонын дурлал” кино юу болсон бэ? 

-Ж.Солонго бид хоёрын уу? Саяхан би Сингапур яваад ирлээ. “Чонын дурлал” маань шуугиулж байхтай таарлаа. Маш өндөр үнэлгээтэй, техникийн талаар л жаахан гологдоод байгаа бололтой. Монгол кино үйлдвэр чинь гурван жилийн өмнө техникийн шинэчлэл хийгээд Холливудын хэрэглэдэг тоног төхөөрөмжид их дөхөж очсон юм, уг нь. Жинхэнэ нэр нь “Чонын дурлал буюу Оосор бүчгүй орчлон” юм шүү дээ. Яахав, гадаадад “Чонын дурлал” гэж явж байна.

-Жинхэнэ зэрлэг чонын зургийг авсан гэж сонссон? 

- Ази, Африкийн амьтны хүрээлэнд байдаг шиг үс нь ноолорсон өрвийсөн чононцор оролцоогүй. Миний кинонд чоно тоглосон гэж боддог. Хэрэв амьтанд гавьяа шагнал өгдөгсөн бол кинонд орсон арваад чоно, хоёр нохой, хэдэн бэлтрэг, гөлөг “Соёлын тэргүүний ажилтан” болсон шүү! Гайхалтай тоглосон. Бүтэн зун, намаржин зураглаачаасаа эхлээд бүх хүн чоно, нохойтой хоолоо хувааж идэх шахам явж бүтээсэн. 

-Хоёулаа үндсэн сэдвээсээ хазайчихлаа. Төмөр зам барьсан тухай өгүүлэх киноны зураг авалт хэзээнээс үргэлжлэх вэ? 

-Орос, Монгол олон хүнийг хөлдөө чирч байна. Багаар бодоход 1000-3000 хүн оролцоно. Төмөр зам тавьж буй хүмүүс нэг үзүүрээс нөгөө тал нь харагдахгүй байх ёстой. Монгол кино үйлдвэрт дээр үеийн 4-5 машин, цэргийн хувцас, хунар, аяга, шанага, майхан бий. Батлан хамгаалах яам ч зохих хэмжээнд тусалсан. Цэцэг навч дэлгэрч, хүн малын зоо тэнийж, нар шувуу хоёр наашлахаар киноныхоо зураг авалтыг үргэлжлүүлнэ. Ний нуугүй хэлэхэд, санхүүгийн бэрхшээл бий. Хоёр ангитай кино юм. 

-Төмөр замын тухай кино учраас төмөр замчид оролцож байгаа болов уу? 

-Киноны бэлтгэл бүрэн хангагдсан. Төмөр замын ажилчдын салаа авсан. Налайхын наад талд ашиглагдаагүй төмөр зам дээр зураг авахад оролцуулсан. Анх баригдаж байгаа үеийн кино учраас төмөр замыг салгаж, буцааж угсрахад мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг шаардагдана. 

-Ийм кино бүтээх юмсан гэж олон жил бодсон байх даа? 

-Хүүхэд насны нэгээхэн хэсэг маань 505-ын Оросуудын дунд өнгөрсөн. Өгүүллэг ч бичиж байлаа. Монгол Улсын төмөр замын үүслийн тухай түүхийг үнэн мөнөөр өгүүлсэн кино. Би төмөр замын тухай хийсэн бүтээсэн кинонуудыг мэднэ л дээ. Жирийн ажилчин, малчин залуу илгээлтээр ч юм уу очоод , ажилд ороод эхнэр хүүхэдтэй болж, сүүлдээ Хөдөлмөрийн баатар болоод кино төгсдөг. Яахав дээ, хуучин нийгмийн үед захиалгаар, албан даалгавраар бүтээсэн байдаг байх.

Бидний кино тийм биш. Төмөр замыг, хөгжлийн чухал түлхүүрийг ямар их үнэ цэнээр, хөлс хүчээр яаж бүтээснийг, төмөр зам баригдсаныхаа дараа улс оронд ямар их ач тустайг өгүүлнэ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 25 )

Г.Оюун [ 27.123.214.89 ]      |     10-р сарын 08 -нд, 00:08 минутанд

Мэргэжлийн 705, 707, 718 ангиуд ажиллаж байсан

Энхмаа [ 150.129.142.107 ]      |     8-р сарын 31 -нд, 02:00 минутанд

За мэдэхгүй ач холбогдолтой гоё сэдэв зөндөө байхад заавал Власовын армийн тухай кино хийдэг нь . Хамгийн гол нь энэ их мөнгө төгрөг зарцуулах нь хэцүү юм биш үү? Ж Солонго тэгээд ч баримтат киноны найруулагч биз дээ? Оросууд ч их мөнгө нэхнэ дээ?

ganaa [ 46.236.77.248 ]      |     8-р сарын 25 -нд, 13:57 минутанд

505 iinhan chin ulaan kommunizmiin esreg tulaldaad tuuniigee ami nasaaraa tulsun humuus tednii tsus hulsuur nulimas zovlongoor mongoliin tumur zam bosson

ЗОЧИНИ [ 66.181.177.245 ]      |     8-р сарын 24 -нд, 21:34 минутанд

СОГТУУ ТОЛГОЙ

zochin [ 202.179.17.162 ]      |     8-р сарын 24 -нд, 21:05 минутанд

Dogmid Ahaa taniar baharhdag shv amjilt oros ah nar hee gvi saihan ylsyyd mongold ch mun ih tys hvrgesende

Oyunkhand [ 103.212.118.71 ]      |     8-р сарын 23 -нд, 05:28 минутанд

Bi tumur zamchin ene kinond oroltsoh yumsaan eej aav mini 505- n orsuudaas tumur zamin mergejil ezemshsen bas turh orsorhuu geed l minii oroltsoo hetegtei sanagdlaa

о [ 202.72.245.122 ]      |     8-р сарын 22 -нд, 23:55 минутанд

монголд олигтой жүжигчин байхгүй нүдээ бүлтийгэж амай дарвайлгах нүдээ жартгайлгахыг жүжиглэлиййн мөн чанар гэж ойлгодог шиг

амжилт [ 66.181.187.237 ]      |     8-р сарын 22 -нд, 23:27 минутанд

сайхан ярилцлага сайхан ажилыг эхлэж байгаа юм байна амжилт хүсье

Дэмжиж байна [ 202.9.41.97 ]      |     8-р сарын 22 -нд, 19:26 минутанд

505-ынхан дотор олон янзын хувь заяа байсан байх. Харин төмөр зам барихад И.В.Сталины шийдвэр хамгаас чухал байсан гэдгийг кинондоо тусгаж харуулахгүй бол түүхийг түүхийрүүлэх байх шүү.

аймаар аймаар [ 203.91.115.37 ]      |     8-р сарын 22 -нд, 16:11 минутанд

өвөрмонголын 4 сая монголчууд бараг л эх хэлээ мэдэхгүй болчихсон. нуль хужаажсан . иддэг хоол өмсдөг хувцас гээд бүгд аажмаар устаж байна. доромжлоод байгаа ардчилсан хужаа нар өмхий амаа угаа хө

Монгол [ 172.56.12.1 ]      |     8-р сарын 22 -нд, 11:50 минутанд

Тvvхээ мэдэхгvй елзий мэтийн тэнэгvvд дуугай л хийсэн киног нь vзэцгээ. Бид Оросыг дагасны хvчинд едий зэргийн соелтой боловсролтой болцгоосон юм шvv. Оросыг муулах хэрэггvй

Өлзий [ 66.181.188.238 ]      |     8-р сарын 22 -нд, 07:45 минутанд

Орос хүний мөр ч гараагүй өвөрмонголчууд одоо ч 4-5 сая байж л байна. Оросын зохиомол түүхээр эцэг эхээ өвөөгөө тэнэг мангар бохирын туйл мөхөж байсан гэж боддог ангаахайнууд энэ Догмид шиг олон байгаа нь харамсалтай. Эцэг өвгөдөө муулж оросуудаар гадныхнаас хэдэн төгрөг салгаж амьдарч ирсэн адгийн амьтдын үлдэгдэл нь энэ хүн юм ддаа. Эсвэл өвөө эмээ нь адгийн амьтад байсан харин энэ л ганцаараа мундаг тэнгэрийн амьтан болсон хүн байж болох юм.

Bud [ 27.123.214.103 ] 8-р сарын 24 -нд, 20:12 минутанд

Buu tenegt, mulguu orhidos mini.

Bud [ 27.123.214.103 ] 8-р сарын 24 -нд, 20:12 минутанд

Buu tenegt, mulguu orhidos mini.

Амараа [ 112.72.11.102 ] 8-р сарын 25 -нд, 21:25 минутанд

Чи их л. мунхаг. хvн. Байна даа

иргэн [ 202.179.31.101 ]      |     8-р сарын 22 -нд, 06:47 минутанд

Энэ цаг үе нь үнэхээр хатуу, ширүүн байсан.Генерал Валасов болон түүний командлаж байсан цохилтын 2 дугаар армийханаас эх орноосоо урваж, германы талд байлдаж байсан хүмүүс ч байсан.Генерал Валасовыг хэрхэн баривчласан талаар үйл явдалд оролцож байсан цэргийн дарга нарын дурсамж ч байдлаг. 505-ынхан дотор олон янзын хувь заяа байсан байх. Харин төмөр зам барихад И.В.Сталины шийдвэр хамгаас чухал байсан гэдгийг кинондоо тусгаж харуулахгүй бол түүхийг түүхийрүүлэх байх шүү. Сталин монголчуудад муу зүйл хийсэн гэдэг гэхдээ энэ хүний хүчинд Монгол улсын тусгаар тогтнол баталгаажсан нь харыг цайр

zochin [ 202.179.17.162 ]      |     8-р сарын 22 -нд, 04:54 минутанд

Ene zohiolchiig hvndeldeg uymsan mongoliin ard tvmen tyslaasai ter 505 iinhan ih uym hiij ugsun hvvlee haanii hvren sahalt geed oros manai tend modond bvgej baisiin genelee mongolchyydiig yadag ch gvi aimaar mergen byyddag nyfgiin hugshchvvl sain mednede kinondo oryylaasai

ЗОЧИН [ 103.57.95.61 ]      |     8-р сарын 22 -нд, 03:51 минутанд

МИНЖИЙ ХАНГАЙ ШИГ МИНИЙ ДОГМИД АХАА ХҮЧТЭЙ ЗОРИГТОЙ БАЙ.ОДОО ЭНЭ ЦАГ ҮЕД ЮМ ХИЙСЭН ГАРУУД МУУГААР ХЭЛҮҮЛЖ ЗҮГЭЭР СУУЖ ШИМЭГЧ МАЯГААР АМЬДАРДАГ ГАРУУД ИХ ОЛОН ДОЛООН ЮМ ХУЦИЙШТ.ХЯТАДЫН ТАЛЫН БАРИМТЛАГЧИД ЭНЭ КИНОГООРОО ОРОС МОНГОЛ ХОЁР УЛСЫН ӨНӨ УДААН НАЙРАМДАЛ БАС ОРОС АХ НАРЫН МОНГОЛД ӨӨРИЙМСӨГ СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ МАНАЙ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСНЫГ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ МЭДЭХ ВИЙ ГЭДГЭЭС АЙЖ БАЙНА.УЛААН ТАРИАНЫ ЭГЧ НАР ГЭЖ АЙМААР ГОЁ ЭГЧ НАР БАЙЛАА ШҮҮ.БИЕ ХАА ГЭЖ БАНЛИЙ ЮУН ОДООНЫ МИССҮҮД МЭЭМ БӨГС САЙТАЙ ТАС ТАС ХӨХӨРСӨН ГУРВААР ДАРСАН ГЭЗГЭЭРЭЭ ОРОЛДОЖ ТАС НАМЖИРДСАН ЭГЧ НАР БАЙЛАА.

зочин [ 202.9.42.157 ]      |     8-р сарын 22 -нд, 03:38 минутанд

Орос хүмүүс монголд их юм хийсэн үүнийг бид бодох л ёстой доо

mn [ 202.131.243.186 ]      |     8-р сарын 22 -нд, 01:16 минутанд

Бөөн л бухимдал байгаа юм байна даа

атаархдаггүй хүн [ 203.91.115.40 ]      |     8-р сарын 22 -нд, 01:04 минутанд

хөөрхий ...догмид ахдаа туслахсан.

zochin [ 103.10.22.57 ]      |     8-р сарын 22 -нд, 00:36 минутанд

Ataarhuu, uursduu hiij buteej setgej chadaagui negen tegj l baidag,bitgii too. Harin tedend yamar kino hiisnee haruulah heregtei. Amjilt husie.

Oyun [ 66.181.177.196 ]      |     8-р сарын 22 -нд, 00:24 минутанд

505ынханы тухай аав маань ярьдаг байсан. Монголчуудад муу юм хийж байгаагүй гэж тэднийг өрөвдөж хүндэлж ярьдаг байсан. Хүний л хувь тавилан янз бүр л байсан гэсэн

zoshin [ 27.123.214.103 ]      |     8-р сарын 22 -нд, 00:09 минутанд

Tanaar bu baharhdag shuu

УНШИГЧ [ 59.153.87.19 ]      |     8-р сарын 21 -нд, 21:25 минутанд

ТА САЙХАН ЗҮЙЛ СЭДЖЭЭ. ТАНД АЗ ЖАРГАЛ АМЖИЛТ БҮТЭЭЛ ХҮСЭН ЕРӨӨЕ

зочин [ 202.70.46.213 ]      |     8-р сарын 21 -нд, 21:16 минутанд

сайхан кино болох байхаа.505-ыхан 1953онд сталинг үхсэнээс хойш гарах нь гарч цагаадах нь цагаадаж үлдэх нэг нь үлдсэн байхаа хөөрхийс

зочин [ 103.229.122.54 ]      |     8-р сарын 21 -нд, 20:27 минутанд

Тийм байна амжилт хүсье бодит түүхэн кино болох юм байна одоо л орсыг муу хэлээд байгаа болохоос биш тусгаар тогтнолыг энэ хүмүүс босгож өгсөн юм шүү Батүүл хужаа 2 лав бишээ

505 [ 27.123.214.103 ] 8-р сарын 24 -нд, 20:16 минутанд

Zuv heljee!

зочин [ 202.9.41.97 ]      |     8-р сарын 21 -нд, 20:05 минутанд

сайхан ярилцлага болжээ Даймаа...

Зочин [ 49.0.140.70 ] 8-р сарын 24 -нд, 05:53 минутанд

Баяр хүргэе . Их сайхан зүйл сэдэж зөв . Урлаг хэн нэгэнд нь буюуу хүн бүрт таалагдах албагүй . Сэтгэлдээ хаттай байгаараа.

Ih het [ 46.125.249.113 ] 8-р сарын 28 -нд, 04:52 минутанд

Auguu ih Dogmas ahaitand amjilt husie orosiin ARD tumnii ogoomor setgel mongol orosiin ah duugiin nairamdal monh 505 Armin helmegdsen olon mayngan hunii Suns torolhtond olohgui boltugai hedhen muu uhdel urvagch General ofizeruudees bolj buhel buten Armin bureldhuun zovuu helmegdsen aimshigtai tuuh ene jishee Odoo manaid esregeeree tord uurelchihsen mongoliin ard tumnii esreg mongoliin gazariin bayalag Tuunii ashigiin hedhen muu uheeriin nam damjsan hulgaich idsen ayultai niigemd bid amidarch baina