Худалдаж авсан машинаа өмнө нь хаана ямар засвар хийлгэж байсныг мэдэх боломж бүрдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

Зам тээврийн хөгжлийн  сайдын тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-ыг нийслэлийн Тээврийн газар  нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд A,B,C хүрээний ангилал тогтоох ажлын хүрээнд эхний ээлжинд ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулж эхэллээ.

Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар иргэд автомашин худалдан авахдаа тухайн авто машин нь өмнө аль засварын газар, ямар үйлчилгээ хийлгэж байсныг мэдэх боломжтой ажээ.

Д.Дорж

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top