Кино зураг авалтын талбайд дэлбэрэлт болж жүжигчний нүүр түлэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

БНХАУ-д “F4 ба Хэрсүү охин” драманы зураг авалт хонгилд болж байжээ. Гэвч энэ үеэр дэлбэрэлт болж жүжигчин Юү Хаомингийн нүүр түлэгдсэн байна. Мөн тэрбээр дэлбэрэлтийн үеэр хамтарч драманд тоглож байсан Селина гэх эмэгтэй жүжигчнээ аварсан талаар “Koreaboo” мэдээллээ.

Энэ аймшигт явдал хоёр жилийн өмнө болжээ. Гэвч түүний нүүр үүрд түлэгдэлтийн сорвитой үдсэн юм. Дэлбэрэлтийн улмаас түүний биеийн 39 хувь нь түлэгджээ. Үүнийг нь түлэнхийн эмч нар нэг, хоёрдугаар зэргийн түлэгдэлт гэж оношилж байсан аж.

 Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top