БНСУ-д Монголчууд нэгнээ хутгалж амийг нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

БНСУ-д амьдарч буй Монголчуудтай холбоотой дахин нэг таагүй мэдээлэл гарлаа. “Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар, “Монголчууд хамтдаа архи ууж байсан. Энэ үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж амийг нь хөнөөсөн” гэжээ.

Уг хэргийг Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газар шалгаж байна. Хэргийн талаар тус цагдааийн газрын мэдээлснээр, “Монгол улсын 32 настай эрэгтэй, БНСУ-д хүн амины хэрэг үйлдсэн. Түүний хохирогч нь 54 настай Монгол эрэгтэй байсан. Тэд хамтдаа архи ууж байжээ. Харин тэд энэ үедээ хоорондоо маргалдсны улмаас 54 настай эрэгтэйг мэс ашиглан хөнөөсөн хэрэгт сэжиглэн, шалгаж байна” гэжээ.

Сэжигтэн талийгаачийг өмнө нь таньдаг байсан. Мөн санамсаргүй тааралдсан тул сэжигтэн талийгаачийг гэртээ урьж, хамтдаа архи ууснаар энэ хэрэг үйлдэгдсэн аж.


Бид чинь цөөхөн хүн амтай улс байтал хүний нутагт ийм бусармаг хэрэг үйлдэхээ болих хэрэгтэй. Хазгай гишгэж, гэм хийх бүрт улсын чинь нэр гарч байгааг битгий мартаарай!!!

Л. Бадрах

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бояка(202.9.40.81) 2017 оны 08 сарын 22

Өөрийнхөө хүүг шиг хүнтэй архи ууж маргалдаж доошоо оржл байдаг мөн нөгөө аалз нь хөгшин хүнийг цохиж болно шдээ хутгалж байдаг арчаагүй пизда байна шдээ солонгосын шоронд нь хатаа

0  |  0
Бодол(182.160.4.45) 2017 оны 08 сарын 22

Хүний нутагт аятайхан шиг ууж идээд ч явж чадахгүй яанадаа, арчаагүй юма,нэгийхээ аминд хүртлээ л муудалцав гэжүү, угаасаа л уурын мунхагтай ууснаа шингээж чаддаггүй новш таарч. Талийгаач нь со д ажиллаж ар гэрээ тэжээдэг монгол эр байсан байх.Хэлэх үг алга.Даан ч дээ.Эх орны нэр гутаасан өөдгүй сүг царайлсан алуурчинбэ.

0  |  0
Sender ochir(103.212.116.170) 2017 оны 08 сарын 22

Tegeed ene bvhnee arhi niigem 2 lu chihne uursduu bol buruugvi

0  |  0
Top