Гачууртаас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийгдэж байна

2017 оны 08 сарын 22

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдэж, зөвшилцөх шатандаа явж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altaa(202.9.40.120) 2017 оны 08 сарын 22

Ashgui de.Terelj huren hurtlee boon aidastai baidag shde hanaas ymar mashin n ireed morgchih bol ged zamiign zasah tsag bolson.Yum hiij bna shuu

0  |  0
Zochin(66.181.185.164) 2017 оны 08 сарын 22

Zuv. Ayalal zuulchlaliin gol zam shu de!

0  |  0
зочин(202.179.31.242) 2017 оны 08 сарын 22

Ашгүй дээ, энэ замыг хурдхан шиг чөлөөлж барих ажлаа эхлээсэй. Маш их түгжрэл үүсдэг хэцүү болоод байгаа замыг сайхан болговол хэн хэндээ хэрэгтэй ш дээ.

0  |  0
Top