Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

Хүн мал, амьтны гоц халдварт өвчин тарваган тахлын байгалийн голомт 4 сараас эхэлж намрын энэ үед халдвар оргил үедээ хүрдэг. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр дүүргийн нутаг дэвсгэрт уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 15-аас эхлэн хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийн ажлыг эрчимжүүлээд байна.
 

Тухайлбал, Баянзүрх авто техникийн шалган бүртгэх товчоонд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтэс, Замын цагдаагийн тасаг зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран 24 цагийн турш гурван ээлжээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм. Мөн автотехникийн шалган бүртгэх бусад товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавьж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг иргэдэд өгч байна.

Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Гэсэн хэдйи ч иргэдийг Тарвага агнах, өвчих түүний мах, түүхий эдтэй харьцахаас зайлхийж үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал дүүргийн Онцгой байдлын дуудлага хүлээн авах 262741, 460310 дугаарт болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээллэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )