“Барилга Орон Сууц-2017” үзэсгэлэн болно

 “Барилга Орон Сууц-2017” үзэсгэлэн яармаг Мишээл Экспо төвд уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тэдгээрээс 80 орчим нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй шинэ төсөл гүйцэтгэгч компаниуд байх ажээ.  

     Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс худалдан авагчдад төлбөрийн уян хатан нөхцөл, онцгой хямдрал урамшуулал, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах зэрэг олон боломжийг олгосон орон сууцны худалдааг явуулах юм. Мөн иргэд үзэсгэлэнд оролцогчдын санал болгосон тансаг, бизнес, энгийн зэрэглэл гээд өргөн сонголттой орон сууцны хотхонуудаас сонголт хийх боломжтой юм байна.

Т.Түвшин

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )