”Эко жорлон”-гоос эх орны хөгжил эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Монголчууд бид  гурван сая хүн амтай. Тэгвэл өнөөдөр гурван сая иргэний маань 2,1 сая нь сайжруулсан ариун цэврийн нойлоор дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хүний эрүүл амьдрах орчинг хөнөөж байдаг нүхэн жорлонтой нөгчиж байна гэсэн үг.

Бидэнд гарц байна
 
Монголчууд бид нүхэн жорлонгоосоо салах бүрэн боломж байна. Өнөө үед байгаль экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй, дэвшилтэд "Эко жорлон"-г аль хэдийнэ хийгээд эхэлсэн байна. Хамгийн гол нь бидэнд энэ төрлийн мэдээлэл, арга туршлага хийгээд гарц гаргалгаа чухал болоод байгаа юм. Тэгвэл ийм цаг үед "Нутгийн шийдэл" ТББ-аас нийслэл дүүрэг, аймаг орон нутгуудад "Эко жорлон"-гийн төсөл хэрэгжүүлж, найм дахь жилтэйгээ золгож байгаа нь туйлын олзуурхууштай. Энэ төслийн хамгийн гол онцлог давуу тал нь оюутнуудын дунд "Эко жорлон"-гийн төслийн уралдаан зарлаж, шалгарсан оюутнуудад сургалтын тэтгэлэг олгодог явдал юм. Харин оюутнуудын хувьд өөрийн орон нутагтаа "Эко жорлон"-гийн "элч" болон ажилладаг нь сайшаалтай. Энэ жилийн хувьд оюутнууд Говь-Алтай, Өмнөговь, Орхон аймгууд болон Нийслэлийн Баянзүрх дүүрэгт био жорлонгоо амжилттай бариад ирсэн байна.
Оюутнууд "Жорлонгийн хүүхдүүд" нэрээрээ алдаршжээ

Орон нутагт барьсан оюутнуудын жорлонг "Смарт нойл" гэж тодорхойлж болно. Тэд орчин үеийн жорлонгийн стандартыг хангасан "Эко жорлон"-г барьсан болохоор тэр. 
"Эко жорлон" гэж юу вэ?

Суллах боломжтой жорлон гэж юу вэ
Эко жорлон нь Бүхээг, Суурь, Нүх гэсэн гурван хэсэгтэй. Эко жорлонгийн гол зарчим нь өтгөн шингэнийг тусгаарлах суултуур юм. Энэ нь жирийн жорлонгийн суултуур дээр тавигдах нэмэлт хийц бөгөөд хүн суултуурт суун бие засах үед шингэн нь тусгаарлагчийн урд хэсгээр дамжин жорлонгийн доод талын нүхэнд шингэж, өтгөн нь суултуурын арын хэсгийн нүхээр доош унан, өтгөн хураах саванд орно. Энэхүү өтгөн хураах сав нь бүхээгний доод талын суурин дотор байрлана. 



 

Эко жорлонд агааржуулагч хоолой, суултуур, шээлтүүр, гар угаагуур гэх мэт нэмэлт тоноглол суурилуулснаар жорлон үнэргүй, тохилог болох боломжийг бүрдүүлж өгчээ.

Харин "ЭкоЖорлон"-гийн суллах үйлчилгээ нь савыг солих зарчимтай бөгөөд суллах үедээ жорлонгийн дүүрсэн савыг авч оронд нь хоосон сав сольж тавина. Үртэстэй холилдож, тодорхой хэмжээгээр хатсан өтгөн нь эзэлхүүн ихтэй боловч нягт багатай хөнгөн байдаг.

Таван ам бүлтэй айл 3 сар тутамд нэг удаа жорлонгоо суллуулах шаардлагатай. Харин суллаж авсан ялгадсыг нэгдсэн бордооны үйлдвэрт авчирч дараагийн шатны боловсруулалт эхэлнэ. 
Байгаль орчныг бохирдуулж байгаа ялгадсыг өртөгжүүлэн байгаль орчныг ногооруулах бордоо болгох үе шат нь нилээд чухал үе шат юм. Энэ шатанд жижиг оврын бордооны үйлдвэрт ялгадсыг үртэс, сүрэл гэх мэт органик хаягдалтай 1:1:1 харьцаагаар хольж, доод тал нь 2м3 хэмжээтэй овоолго үүсгэнэ. Яг ийм зарчимтай ариун цэврийн байгууламжийг оюутнууд орон нутагтаа хэрэгжүүлсэн байна.

Мэдээж нойлын асуудал өрх болгоны хувьд хамаатай. Тиймээс ч орон нутгийн иргэд "Эко жорлон"-той болохыг ихэд хүсдэг гэнэ. Ямар сайндаа л орон нутгийн иргэд ухаалаг жорлон барьж буй төслийн оюутнуудыг "Жорлонгийн хүүхдүүд" хэмээн нэрлэж андахгүй болсон гэнэ.

Ингээд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод барьж байгуулсан "Эко жорлон"-гийн зургуудыг нийтэлж байна. 

ЭКО Өмнөговь-н зураг.

ЭКО Өмнөговь-н зураг.

 

 

 

ЭКО Өмнөговь-н зураг.

ЭКО Өмнөговь-н зураг.

Гэр хорооллын айл болгон ийм жорлонтой болох боломжтой. Ийм жорлонтой болохын тулд нэг айлаас дунджаар 200-400 мянган төгрөг гарах юм байна. Харин "Эко жорлон"-гийн төсөлд хамрагдсан айл өрхүүдийн хувьд жорлон барих үндсэн түүхий эдийг төслөөс санхүүжүүлсэн юм байна. 

Монголчуудын хэдэн зууны туршид хэрэглэж заншсан нүхэн жорлон нь хөрс, усны бохирдол үүсгэж, улмаар иргэдийн дунд нян бактераас үүдэлтэй олон төрлийн өвчлөл тархсаар байна. Хэрэглэж буй жорлонгоосоо болж, эрүүл мэндээрээ хохирно гэдэг бол хамгийн харамсалтай бас арчаагүй байгаагийн илрэл юм. Иймээс эрүүл саруул байхын тулд "Эко жорлон" хэрэглэх цаг болжээ, ард түмэн минь. Хэдий болтол бохир нь борооны устай холилдсон жорлонтойгоо байх гэсэн юм бэ. 


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маам(66.181.187.75) 2020 оны 03 сарын 28

Дорноговь аймагт энэ төсөл чинь хэзээ хэрэгжих бэ эко жорлонтой болмоор бас тэр банкни зээлэнд хамрагдмаар бна

0  |  0
Sonnen(66.181.184.33) 2017 оны 08 сарын 23

Өвөл л болдоггүй юм даа

0  |  0
ууганзаяа(202.179.10.58) 2017 оны 08 сарын 23

ийм жорлонтой болое яаж холбогдож хийлгэх вэ хариу

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 08 сарын 23

zovoo daraa n ulam saijiruulana shuudee oorsdoo l tseverhen hereglej ashiglaj surah heregrei

0  |  0
Зочин(202.21.119.37) 2017 оны 08 сарын 23

Ёстой оновчтой санал байна. Гэр хороололын айлудад үнэгүй суурилуулж өгөх хэрэгтэй. Тэгвэл гэр хороолол эмх цэцгцэндээ орно. Хамгийн түрүүнд хотын төвд жорлог үнэртүүлдэг Ганлангийн айлуудыг ийм ОО солих шаардлага тавих хэрэгтэй. Бид тэгвэл өмхий ОО-оосоо хагацах нь. Ашгүй дээ. Гарыг нь бам угаалгаж сургах хэрэгтэй.

0  |  0
баасанхүү(203.91.115.41) 2017 оны 08 сарын 23

энэ авгай овоо баах нь дээ. нуль баастай гэдэс байна

0  |  0
Зочин(182.160.3.175) 2017 оны 08 сарын 23

энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс өөрсдөө юм хийж үзсэн үү. Хэдэн оюутан ийм юм сэдээд хийж байхад зүгээр суугаад хүн шүүмжлэхээсээ ичээсэй, Улс орны хөгжлийг жорлонгоор нь шинждэг юм. Амжилт хүсье залуусаа, эх орондоо улам ихийг хийж эхэлсэн ажлаа боловсронгуй болгоорой

0  |  0
zochin(66.181.179.20) 2017 оны 08 сарын 23

ingej setgevel mongol hugjihgui eeee

0  |  0
zochin(66.181.179.20) 2017 оны 08 сарын 23

teneg.....ger dotroo jorlontoi bolgohiin tuluu yavah youstoi

0  |  0
Зочин(202.179.27.228) 2017 оны 08 сарын 23

Сайн бод, энэ жок чинь суух юмуу, дээр нь гарч уламжлалт аргаараа хагас суух юмуу. Гарсан ялгадасын ”хэн” зөөх вэ, байнгын ус уу. Хэрвээ тийм юм байхгүй бол өвөл хөлдөөд ”баасан пирамид” үүснэ. Өөрсдөө бааж үз, амьдралд ойрхон сэтгэвэл сайн.

0  |  0
Сар(66.181.191.134) 2017 оны 08 сарын 23

Жорлонгоор улс хегждег гэж ха ха ха

0  |  0
иргэн(202.179.27.219) 2017 оны 08 сарын 23

Улаанбаатарт хийж байгаа газар байгаа.Гэхдээ орцноосоо илүү үнтэй л юм байна лээ.Өөрсдөө материалаа аваад хийвэл бараг тал үнээр гарах юм байна

0  |  0
b (103.9.90.66) 2017 оны 08 сарын 23

ялгасан баас шээсээ дараа нь яадаг нь л сонин байхад огт юу ч бичээгүй байн, энэ эко гэж үү

0  |  0
irgen(103.26.193.206) 2021 оны 08 сарын 07

ЭКО ЖОРЛОН ГЭДЭГ НЬ ДЭЭДЭХ АМБААРЫНХАА ХЭЛБЭР ДҮРСЭД БИШ!!!!!!!!!!!!!!!!!! АМБААРЫГ ЗАХЫН НОХОЙ Ч ЯНЗ БҮРЭЭР ХИЙЧИХНЭ. АСУУДЛЫН ГОЛ НЬ ӨТГӨН ШИНГЭНИЙГ ХЭРХЭН БАЙГАЛЬД ХОР БАГАТАЙГААР ЗОХИЦУУЛАХ ВЭ ГЭДЭГТ Л БАЙГАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  1
Zochin(27.123.214.126) 2019 оны 04 сарын 11

Оюутнууд өөрөө хийх биш айлуудад багахан хэмжээний матёриал өгөөд түүгээр нь хийж байна лээ.Жорлон үзэх гэж ирчихээд хамраа дараад зогсож байсан.Таалагдаагүй.Говь-Алтайд

1  |  0
зочин(183.177.98.226) 2017 оны 08 сарын 23

Өвөл болдогоороо болно энэ жорлон юу эко вэ хамаг юм нь хөлдөнө дулаан сантехник шийдсэн үед л хөгжил ирнэ

0  |  0
hh(103.10.22.59) 2017 оны 08 сарын 23

hiij bgaa ni saishaaltai ch arai l dutmag bna..sanhuu tal deer dutagdaj baij magadgui..sain buteegdehuun bval ch hurungu oruulagch nar ch oldono shy dee..tsaashdaa iluu ihiig bodoj setgej hiigeerei zaluusaa..amjilt..

0  |  0
уншигч(202.70.36.14) 2017 оны 08 сарын 23

арай л дутуу сэтгээд байна даа залуусаа сайн сэтгэдээ

0  |  0
zochin(49.98.141.118) 2017 оны 08 сарын 23

esreg.r naad jorlong.s uvchin ih uusj neg hun suuna daraag.n hun suuna hamg.n uvuuchnii bakter hun.s humd haldah magadlal undur yum bna zuv zuil bich bna ... hudlaa ydarsan ardaa zalilj bgaa mungu oljbgaa hun yum bich uu ⁉️

0  |  0
bado(180.149.93.14) 2017 оны 08 сарын 23

залуучууд маань өнөө үед техник технологи өндөр хөгжицөн байхад ийм юм хийчээд эндээс хөгжил эхлэнэ гээд бодож байгаа бол харамсалтайл байна даа.

0  |  0
МАНЗочин(183.81.171.150) 2017 оны 08 сарын 23

Баасыг шээснээс ялгаснаар эко болдог юмуу? Мен ч сайхан хуцах юм даа.

0  |  0
зочин(202.72.243.212) 2017 оны 08 сарын 23

Маш их дэмжиж байна. Жорлон толгойны өвчин болчихоод байна. Харилцах утас хаягаа бичнэ үү.

0  |  0
0000(66.181.165.38) 2017 оны 08 сарын 23

улаанбаатар хотод энэ эко жорлонг барих хүн байна у

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 08 сарын 23

Тэгээд хэнд хандах ямар ч мэдээлэл байхгүй, ийм бүрхэг юм нийтлээд байгаа хүн буруутай юм байна, ямар ч утас шөрмөс байхгүй тэнэг юм бэ?

0  |  0
Top