Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болголоо

2017 оны 08 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат /2017.08.22/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. 

Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна.  Ачааллын яг энэ үеэр  Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг хурдасгах боломж нөхцөлийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.102) 2017 оны 08 сарын 23

Zuun ergeh 50. 50 %bn gedeg ajil hiigeegui gwsen ug shuu dee. Hun amitand buu chiregdel zohoigood bai

0  |  0
zochin(43.228.129.150) 2017 оны 08 сарын 23

yostoi butelgui yum hiisen, naturiin zam tugjrel uuseed tend yamar ch zohitsuulagch ene ter bhgui, oirhon 1500 tugruguur taxiddag hun unuudur 3000 tugruguur taxidaj bna, teneg shiidveree butsaagaasai bilee

0  |  0
зочин(124.158.112.3) 2017 оны 08 сарын 23

хотын төлөвлөлт муу, байшин барилга нь замбараагүй гудамж нь нарийнхан газар зүүн эргэхийг хориглодог нь тэнэг хэрэг. Адаглаад түргэн тусламж, гал ,онцгой явах газаргүй хэдэн цаг түгжирч байна ш дээ тэр нарийхан гудмаар.тэгээд ч том хотын төлөвлөлттэй газар энэ дүрэм үйлчилдэг болохоос манайх шиг ийм газар яаж бодож ийм шийдвэр гаргадаг эргүүнүүд вэ? тийм л юм бол хотоо эхлээд зөв төлөвлөөд замаа сайн хийчихээд дүрмээ гаргаач .Өөрсдөө тэр гудамжуудаар яваад үз малуудаа

0  |  0
ЗОЧИН(202.179.8.6) 2017 оны 08 сарын 23

ЭНЭ ХЭД ДОТОР ЗАМЫН, ХОТЫН ТАЛЫН МЭДЛЭГТЭЙ ХҮН АЛГА ТЭГЭХЛЭЭР АЖИЛ НЬ ЯАЖ Ч ЯВАХ ВЭ ДЭЭ?

0  |  0
Top