Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ хүчирхийлсэн этгээдийг хайж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

 


 

Фэйсбүүкээр танилцсан  эмэгтэйгээ хүчирхийлсэн  О гэгчийг  цагдаагийнхан  эрэн сурвалжилж байна.  Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэйтэйгээ уулзаж хэвтэрт ортол зодож, гэртээ хорьсон хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлагаар  дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, хохирогч бүсгүйг сулласан. 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О-той энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж,  улмаар хамтдаа Тэрэлж рүү явсан боловч О нь 21 настай М-ыг хүчиндэж, хэвтэрт ортол нь зодон, гэртээ  хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьсон байсан юм.  Сэжигтэн О өмнө ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдсан ажээ. 

Д.Дорж 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүгээр л хүн(202.131.243.186) 2017 оны 08 сарын 23

21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О-той энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, улмаар хамтдаа Тэрэлж рүү явсан боловч О нь 21 настай М-ыг хүчиндэж, хэвтэрт ортол нь зодон, гэртээ хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьсон байсан юм.... ёстой мэдээний сэтгүүлчийг ч , бас 21 настай М-г ч ойлгосонгүй

0  |  0
Ochir sender(103.212.118.118) 2017 оны 08 сарын 23

Uulzahiig zubshuursun emerteig oilgohgvi um

0  |  0
Top