Энэтхэгт галт тэрэг контейнер мөргөж 40 гаруй хүн бэртжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид галт тэрэг төмөр замаар хөдлөх үед осол болж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. “ANI” агентлагийн мэдээлснээр, галт тэрэг хогны контейнер мөргөж, замаас гарсан байна. Ослоор хүн нас барсан гэсэн мэдээлэл одоогоор байхгүй аж.

Энэ мужид өмнө нь Азамгараас Дели рүү хөдөлсөн хурдан галт тэрэг самосвалтай мөргөлдөж байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(182.160.34.93) 2017 оны 08 сарын 23

yavdag conteiner yumuu

0  |  0
Top