МУАЖ Д.Мэндбаяр гуайн бие тааруу байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Тайз, дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУАЖ Д.Мэндбаяр гуайн бие таагүй талаар ойрын эх сурвалж мэдээллээ.

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон эрхэм жүжигчин маань  энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний 60 гаруй жүжгийн гол дүр,  40 гаруй туслах дүрийг бүтээсэн байдаг. Мөн Монголкино үйлдвэрийн 1962-1996 онд бүтээгдсэн киноны 17-д, Монгол телевизийн 1973 оноос хойш бүтээсэн теле кино жүжгийн 20 гаруйд нь гол, туслах дүрд тоглосон. Үүнээс үзэгчдийн сэтгэлд хүрч хамгийн ихээр танигдсан дүр болох "Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатан, “Гарьд магнай” киноны Равсал панзын эхнэр, Монгол телевизийн “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатан зэрэг олон дүрийг нэрлэж болох юм. 1981 онд МУГЖ цол хүртэж харин 2005 онд Монгол Улсын ардын жүжигчин болсон.

Өнгөрсөн онд ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат" кино урлагийн наадамд "Ээж" Монголын Уран сайхны кино оролцож,  Д.Мэндбаяр жүжигчин  шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг хүртсэн билээ.  

 Алтан үеийн алдарт жүжигчнээ хурдан илааршихыг хүсье .

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(202.70.46.217) 2017 оны 08 сарын 23

ygachgu l bga daa. hen n iim hudlaa yum bichd bdin .

0  |  0
Зочин(202.9.41.137) 2017 оны 08 сарын 23

Мундаг жужигчин шуу. Хандан эдгээрэй.

0  |  0
Zochin(202.9.42.169) 2017 оны 08 сарын 23

Hurdan edgeerei. Mongoliin ard tumen taniig hundetgen bishiedeg shu

0  |  0
lyanhua(117.111.28.69) 2017 оны 08 сарын 23

Mongolchuudiin baharhal bolsn mundag jujigchin maani hurdan ilaarshih boltugai. Eruul enh urt udaan naslahiig husey.

0  |  0
Эмлэг(202.70.42.126) 2017 оны 08 сарын 23

Гайгүй байгаа бага зэргийн судасны агшилт өгсөнөөс харвасан энэ тэр хавдар зэрэг байхгүй.

0  |  0
fen(202.21.106.142) 2017 оны 08 сарын 23

saihan jujigchindee eruul enh, urt naslahiig eruuye

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 08 сарын 23

Мундаг жүжигчин. Хурдан илааршаарай.

0  |  0
Top