Нийслэлийн АН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

 Нийслэлийн АН-ын бүлэг хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар Нийслэлийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, ажлын явцын талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулга, мэдээлэл өгч буй юм. Мөн Нийслэлийн засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан агаар, хөрс, орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Улаанбаатар хотын ЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтэсийн дарга Т.Хэрлэн Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл өгч буй юм.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Оросоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, тайлан мэдээллийг бүлгийн хуралд танилцуулж мэдээлэл аж. Нийслэлийн АН-ын бүлгийн хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна. 


Т.Түвшин 

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(203.91.115.37) 2017 оны 08 сарын 26

nuguu 2 pizda tomrood irdegui yu

0  |  0
Top