Бид “Хүрэлсүхийн бууны ноход”

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

 

Аль ч нам нь ялгаагүй олигтой нэгнээрээ туг тахих гээд байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, олиггүй нь олон байдагтай холбоотой. Олуулаа нийлээд олигтой нэгнийхээ хүчийг сулруулж боорлоно. Улмаар суудлаас нь түлхэж унагана. Дунд сургуулийн сахилгагүй хөвгүүд, багшийнхаа асуултанд хариулахаар боссон нэгнийхээ сандлыг сэм холдуулчихаад суух эгзэгтэй мөчийг нь хүлээгээд жуумалзацгаан суудаг даа. Яг тийм үйл явдал Монголын улс төрд өрнөж байна. Хүү, “сандал ард байгаа” л гэж бодож байдаг. Асуултанд хариулж дуусаад л хий суугаад савж унана. Ангиараа нирхийтэл инээлдэнэ. Хүү багш хоёр л хохирно. Багш хашхираад, загнаад, харин тэд гэмшсэн царай гаргавч, дотроо инээсээр л байхтай адил.

У.Хүрэлсүх сайдын сандлаасаа босчихлоо. Ялгаатай нь тэр танхимаас гарахаар шийдчихсэн учраас тэр суудлыг ахиж зорихгүй. Харин дараагийн очих газар, суух сандлыг нь өгөхгүйн төлөө МАН-ынхан “ангийн дарга”-тайгаа хүч хавсран дайралт хийсээр. Хэрэв тэд түүнийг тэр суудалд хүргэлгүй зогсоож чадвал ангиараа нирхийтэл инээлддэгтэй адил юм болно. Нийлж доромжилно, шоглоно. Харин У.Хүрэлсүх нь хаа очиж эр хүн. Мөнгөтэй мөртлөө мөнгөний төлөө хар амиа ч зольж мэдэхээр улаан нүдлэсэн хүмүүсийн эсрэг босоод зогсчихлоо. Хэрэв түүнийг улс төрөөс холдуулж, намаасаа хөөж, дууг нь хорьж, зоригийг нь мохоож гэмээн дураараа авирлаж дунд чөмгөөрөө наргих боломж нь бүрдэх юм. Одоо л түүнд хань нөхөд хэрэгтэй. Эх орон гэж хашхирагсад, үнэхээр л эх орончид юм бол нэгдэх цаг ирлээ.

У.Хүрэлсүхийг өмгөөлснийхөө төлөө “худалдагдсан”, “Хүрэлсүхийн бууны нохой”... сэтгүүлчид “болов” бид. Мөнгөгүй хүнээс хоёр чихийг нь авдаггүй юм бол юуг нь авахав дээ... гээд байдаг билүү.  Хулгайч л “хулгайчийг бариарай...” гэж хашхирдаг гээ биз дээ. Худалдагдсан нь л тэгж хэлээд байх шиг. Ганцаардсан чоно мэт У.Хүрэлсүхийг шаналан ойлгодог шударга хэдхэн сэтгүүлч л өмөөрч байна. Тэд түүнийг унавал цуг унана. Харин цаашлаад зорилгодоо хүрвэл зүгээр л мөр мөрөө хөөнө. Тэдэнд хаа очиж үнэний төлөө дуугарах зүрх зориг, итгэл, сэтгэл үлдэж.  

Өнөө өглөөхөн сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин түүнийг фб хуудсаараа өмөөрч. Тэрээр нийтлэл дээ, “ УИХ-ын гишүүний суудлаа Г.Баярсайханыг ордонд шанаадсаныхаа төлөө хүлээлгэн өгч, гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр холыг зорьж буйгаа мэдэгдсэн улстөрч Монголд хэд заяасан юм бол? Шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэн Шадар сайдын суудлаа үлдээгээд гардаг улстөрч бас хэд билээ? Үхэх гэж байгаа юм шиг л үлбийтэл зууралдаад хэвтчихдэг улсыг л мэдэх юм даг. За дээр нь намын ажилд 30-аад жил нухлагдан боловсорч, МАН-ын залуу үеийнхний замыг зассан нь хэд вэ? Дахиад асуухад МАН-ын цагаан гартнуудаас чухам хэн нь хүнд үед намаа өмгөөлөн гудамжинд жагссаныг бас асуучихмаар л байна. Тээвэрчин аавын хүү Хүрэлсүх л тэнхээ мэдэн, тэвчээр зааж энэ намын туг далбаа нь болж ирсэн байх. Шадар сайдын албаа өгөөд гарснаараа Хүрэлсүх юунд ч, хэнд ч, бас ямар ч эрх ашигт барьцаалагдаагүй улстөрч гэдгээ харууллаа.гэж өчиж. Үнэн ийм богино агаад хурц байдаг юм.  Би түүнтэй санал нэг байна.

Амаараа дүүрэн мөнгө чихсэн нөхөд үүнийг хараад дуугарч чадахгүй л дээ. Цаг цагаараа байдаггүй л байхгүй юу. Түүний цаг өнөө маргаашгүй ирнэ. Ядаж л хэлсэндээ хүрдэг аавын хүү Засаг толгойлно. Мөнгөөр сандалд авирагсад харин хөл толгойгоо олохгүй бужигнах биз. Аль ч цагт нэг нүүртэй явах сайхан.

Нэгэн цагт цагаан дээлт Дамдины хүү, энэ цагт жирийн нэг тээврийн жолоочийн хүү...  Ардын хүү түрүүлж болдоггүй наадам юм уу... гэдэг шиг МАН-ын даргын суудалд эгэл жолоочийн хүү сууж болдоггүй юм уу. Эрх баригч Намын дарга Ерөнхий сайд болдог юм бол жирийн ард бидэнд ч бас хэрэгтэй л байна ш дээ.

Бид ч бас “Хүрэлсүхийн бууны ноход”...

Г.Хан               

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 53 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Marry (202.179.31.123) 2017 оны 08 сарын 27

Ardiin hvv namiin darga, erunhii said baij bolohgvi uy? Hvrelsvhiig namaas huuvul harin ch neg bosood temtsene hu zi enhboldiin tolgoiryy gytlaa shidne.

0  |  0
mglhuu(88.179.32.52) 2017 оны 08 сарын 25

ulaan casinochin garaar toroo samruulah nee,battulgad casinogiin ornii barizaand orchihson hun

0  |  0
Баянаа(66.181.183.138) 2017 оны 08 сарын 24

Муусайн авилгалчид Хүрэлсүхийг гараад ирнэ гэхээс баас шээс нь зэрэг цуваж байна уу. Араггүй тэр та нарыг ёстой сүхдэж өгөх хүн учраас идсэн уусныг чинь гаргаж хариуцлага тооцох учраас амь чинь гарч байна уу. Хүрэлсүхийг та нар яаж ч доромжлоод нэмэргүй тэр ямар эр хүн бэ гэдгээ олон удаа ард түмэнд харуулж нотолж чадсан зангарагтай эр хүн.

0  |  0
Баянаа(66.181.183.138) 2017 оны 08 сарын 24

Муусайн авилгалчид Хүрэлсүхийг гараад ирнэ гэхээс баас шээс нь зэрэг цуваж байна уу. Араггүй тэр та нарыг ёстой сүхдэж өгөх хүн учраас идсэн уусныг чинь гаргаж хариуцлага тооцох учраас амь чинь гарч байна уу. Хүрэлсүхийг та нар яаж ч доромжлоод нэмэргүй тэр ямар эр хүн бэ гэдгээ олон удаа ард түмэнд харуулж нотолж чадсан зангарагтай эр хүн.

0  |  0
Зочин(124.28.123.172) 2017 оны 08 сарын 24

Энхбаярын vед буруу гажуудал vvсч хэрээс хэтрээд байгааг хэлээд беен юм болж бсн. Энэ цагт vvссэн гажуудлыг нам дотроо хэлээ л байх бодвол. Дийлэхгvй болоод л ийм шийдэлд хvрсэн байх.еереер яалтай ч блээ

0  |  0
Бадрах(150.129.142.66) 2017 оны 08 сарын 24

ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛЭВ ХҮРЭЛСҮХ,ЭНХБОЛД АЛЬ НЬ Ч АРД ТҮМЭНД ХЭРЭГ БАЙХГҮЙ. ХОЮУЛАА ТӨРД ОЛОН ЖИЛ МАНУУХАЙ БОЛСОН.ТИЙМ САЙН БАЙСАН ЮМ БОЛ АЛЬ ЭРТ БОСОХГҮЙ ЯАСАН ЮМ. ӨНГӨ РСӨН ХХОЙНО АРД АЮУШ БОЛОХ ГЭЭД.

0  |  0
Soongo(103.26.195.119) 2017 оны 08 сарын 23

Зориг агсаны ганцаардалтай зүйрлэж харин болохгүй шүү, шал ондоо хүмүүс, хүрэлсүх албан тушаалын төлөө л хүмүүсийн хэрэглээгүй аргыг хэрэглэж байгаа, нэг их шударга энэ тэрдээ биш, сагсуу, бодлогогүй, дорвитой хийсэн юм байхгүй, чадваргүй, сайндаа албан тушаалаа өгөөд байгаа юм ердөө байхгүй, нэг их ялгаа байхгүй, нөгөөдүүлтэйгээ адилхан бас жаахан мөнгөтэй л болох гээд байна, бусдаар улс орноо хөгжүүлэх гэж зүтгээд байгаа юм алга шүү, том том албан тушаал хашиж байсан, үр дүн гаргаагүй шүү, чадвар байхгүй, чадахгүй, хүн зодож харин чадна байх, намын дарга байж чадахгүй, үнэн энэ шүү

0  |  0
Gerel(59.153.112.253) 2017 оны 08 сарын 23

Hurelsukh gantsaardahgui Enebish Hun shiv ajil aa hiideg hun bna uu? Tsas zud Ajiltaj bdg .Shudarga unench hun

0  |  0
Боргил(66.181.180.168) 2017 оны 08 сарын 23

Хүрэлсүх гэж хулгайч ТОПОР ыг ардчиллын алтан хараацай Зоригтой яаж зүйрлэж чадаж байна аа зарим нөхдүүд.Зориг хэзээ ч ийм МУУЖГАЙ байгаагүй байх. Харьцуулах хүнээ олж дээ мөн.Урвагчын толгойг авдаг юм.

0  |  0
Сайханаа(66.181.180.168) 2017 оны 08 сарын 23

Хүрэлсүхийг мөнгөтэй хөрөнгөтэй гэж бичсэн байна.Энэ хүн ямар бизнес хиийж баяжсан хүн бэ.Анх МАНд орж улс төрд гишгэж байхдаа туг барьж алхсан гуйлгачин л байсан даг.Жагсаалтаар их хуралд орж тэр суудалаа Сарангэрэлд зарж албан тушаал наймаалцаж байж л хөрөнгөжсөн.нам харгалзахгүй мөнгөтэй хөрөнгөтэй хүнд пялдагадан зусардаж байж л хөрөнгөжсөн нөхөр...энэ хүнтэй адил замаар төрөөс төрсөн тэрбумтан МАН АН 2 оор дүүрэн байна.эдний хөрөнгийг төр хураах ёстой.Баттулга чи шоудаж байхаар ажлаа хиймээр байна.амлалтаа биелүүл!!!!!

0  |  0
Мөнх(107.77.173.1) 2017 оны 08 сарын 23

Монголд асуудал таригч биш эвлүүлэн босгогч хэрэгтэй. Муудалцах эвдрэлцэх амархан. Нам дотроо асуудлаа эцэслэн шийдэж чадахгүй бол улс орны асуудал хажууд нь том шүү дээ.

0  |  0
Gerlee(112.72.11.116) 2017 оны 08 сарын 23

Enkhbayarig arslan bar shig yavahad naminh ni doldoinuudaas umnu hen duugarlaa. Odoo MAN-aas uuruuguu mun l arslan gej bodson teneguudiin umnuus hen duugarav.odoo MAN- d ene zaluugaas uur tuushtai hun uldsengui bololtoi huurhii.

0  |  0
АРХАГ НАМЧИН(103.57.92.118) 2017 оны 08 сарын 23

ЗАА ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ХӨӨРХИЙ МУУ С.ЗОРИГ АМИА АЛДАХЫХАА ӨМНӨХӨН НЭГ ИЙМЭРХҮҮ ГАНЦААРДЛЫН БАЙДАЛТАЙ БАЙСАН.ТӨРД ШУДАРГААР ЗҮТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ СЭХЭХГҮЙ БОЛТОЛ БАЛБУУЛДАГ НЭГЭН МУУХАЙ ЖИШИГ МОНГОЛЫН УЛС ТӨРД ТОГТООД УДЛАА.СЭТГҮҮЛЧИДЭЭ ТА НАРЫН ДЭМЖИЖ БАЙНА.ТА НАРЫГ БУУНЫ НОХОЙ БӨГС БӨӨР ЭЛДВЭЭР ХЭЛСЭН Ч ЭНЭ ҮЗЭЛ БОДЛООСОО БҮҮ УХРААРАЙ.ЭНЭ Л ТА НАРЫН МОНГОЛЫХОО ТӨЛӨӨ ЯДАРСАН АРД БИДНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА ЭРС ШИНЭЧЛЭЛ ГЭЖ ОЙЛГОЛОО.ОФФШОРЧИД АВИЛГАЧИДЫГ ШҮҮЦГЭЭЕ. УЛС ТӨРЧ БҮХЭН ТУЙЛЫН АВИЛГАЧ ОРОН БҮХНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЭС ШИРХЭГ БҮРИЙГ АЛХАМ ТУТАМДАА ШҮТЭН БИШРИГЧ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НҮДЭЭ ӨГ

0  |  0
МОНГОЛ(202.72.245.220) 2017 оны 08 сарын 23

ЗА ДАА ДЭЭРДЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ ГЭХДЭЭ ХУЛГАЙЧДЫГ ИЛЧИЛЖ ИЛЖГЭН ХУДАРГАНД НЬ СУУЛГАХ НЬ ЗӨВ ХАРИН ГИНЖИН УРВАЛ ҮРГЭЛЖЛЭН ӨӨРӨӨ Ч ХЭРЧҮҮЛНЭ ДЭЭ

0  |  0
Зочин(150.129.140.7) 2017 оны 08 сарын 23

Хүрэлсүх энэ улсад хэзээ ч хөдөлмөрлөж үр дүн гаргаж байгаагүй.Цаашдаа ч гаргахгүй.Учир нь тэр зүгээр л шоучин.Горыг нь та нар удахгүй амсана.Сөнөнө

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 08 сарын 23

зөвөө зөв,зөв

0  |  0
Zochin(122.201.22.64) 2017 оны 08 сарын 23

Xurelsux ch MAN-n buyand l udi xeregtei yava shde ,arai erunxi said xix bologui bxa

0  |  0
GUTSVAA(202.179.18.194) 2017 оны 08 сарын 23

G.XAN geed hujaa nuhur duraaraa yum bichdeg boljee suuldee

0  |  0
zailtsgaa(182.160.5.13) 2017 оны 08 сарын 23

suudliin tuluu amia tawihad belen hogiin humuuseer duursen ylzarsan hugiin humuuseer duurcheee ulstur maani bugd adilhan hogiin nowshnuud hend ch itgehgui bugd zailtsgaa

0  |  0
МОНГОЛ ЭР(150.129.141.235) 2017 оны 08 сарын 23

МОНГОЛД ОЛОН ХҮРЭЛСҮХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.....

0  |  0
Suh(122.201.24.3) 2017 оны 08 сарын 23

Demjij bna. Unenii tuluu temtseheer erslen bosson huugee mongolchuud mongoliin tuluu tsohiloh zurhtei hun buhen hureelen turhreed bosch ireh bolnoo.

0  |  0
Энхээ(185.13.106.206) 2017 оны 08 сарын 23

Хурэлсухийн толоо унэнийг бичиж шударга сэтгуулч худалдаагуй сэтгуулч байгаад баярлаж байна монголыг маань зарж урж дуусгаж байгаа 30 гэр булээс хурдан салая гэвэл Хурэлсухийг дэмж энэ 30 гэр булээс салж байж монгол маань хогжинэ

0  |  0
Зочин(122.201.23.66) 2017 оны 08 сарын 23

Уг нь одоо өвөл болох гэж байна, хариуцлагатай ажил дээр оччихоод нээх мундаг хүн болж ажлаа хаячихаад ингээд тэнэгтээд байж болохгүй биз дээ, үнэн л улс орноо гэж байгаа юм бол, М.Энхболдыг сонгуульд ялагдахаас өмнө намд ямар но байгааг мэдэхийн ихээр мэдэж байсан даа энэ гарын үсэг зурсан хүмүүс, ойчсон хойно нь балбана гэж..

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 08 сарын 23

За тэгээд манайхан ингэж магтаж магтчихаад дараа нь бас л газар доор ортол муулдаг ш дээ.

0  |  0
Buya(27.123.214.118) 2017 оны 08 сарын 23

Ene zasgiin gazriin hiisen ajil sanaand hureh yum alga daa harin shadar said U.Hurelsuhiin tolgoilson ulsiin ontsgoi komis jil garnii hugatsaand yu hiih gedgiig ard heneer heluultgui medej bgaa tanid sain saihan buhniig husen eruue

0  |  0
zochin(202.9.41.216) 2017 оны 08 сарын 23

zuv bichjee, nam gej daljignahgui gagtshuu eh ornoo bodmoor yum, gantshan mongol shuu, ter man yah ve,

0  |  0
зочин(103.57.93.169) 2017 оны 08 сарын 23

Үнэхээр л бууны ноход юм,урвасан хүнийг өмгөөлснөөрөө.

0  |  0
haha(202.9.42.186) 2017 оны 08 сарын 23

ashguidee enkold luusnuudaa avaad mongol turuus zailah n

0  |  0
Төр(203.91.117.8) 2017 оны 08 сарын 23

зөв шүү Монгол Ард түмэн ухаантай шүү ,Эрлийз шуналтай авилгачин хүмүүс Монгол Төрөөс зайлаа

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 23

2020 онд юу л болох бол. энэ бүгд одоогийн эрх баригчдыг муухай харагдуулж байгаа гэдгийг эрх биш өөрсдөө мэдэрч л байгаа байлгүй. эсвэл...

0  |  0
Top