МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцохгүй байхыг үүрэгджээ

2017 оны 08 сарын 23

МАН-ын өнөөгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, Бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгожээ.

Дотоод зөрчил тэмцэл нь тэр бүр ил гарч олны хүртээл болж байгаагүй МАН хэмээх улс төрийн хүчин өнөөдөр тэсрэлт дэлбэрэлтийн өмнөх байдалд байна. Намын дарга нь гаднаа төлөв түвшин, хэлбэрэлтгүй хатуу байр суурьтай, албан тушаалаа өгөх гэж буй мэт дүр төрхтэй харагдаж буй ч, яг үнэндээ Намын даргын суудалтайгаа үхэн хатан зууралдаж, эрх мэдлээ авч үлдэхийн төлөө улайран юу ч хийхээс буцахаа больсныг илтгэх ноцтой баримт дэлгэгдлээ.

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын ээлжит бага хурлыг хуралдуулах товын тухай болон Удирдах Зөвлөлийн нийт гишүүд намын дотоод зөрчлийн тухай үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэн асуулт асууж, санал хэлсэн уг хуралдааны тэмдэглэлд тус намын өнөөгийн удирдлагуудын үнэн нүүр царай, жинхэнэ санаа зорилго нь цагаан дээр хараар бичигдэн дурайтал үлджээ.

МАН-ын Удирдах Зөвлөл энэ сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд уг 11 дүгээр хуралдааны тэмдэглэлд,

  1. “Монгол Улсын хэмжээнд төр, засгийн байгууллагуудын түвшинд цаашид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж МАН 2020 оны сонгуульд оролцох бэлтгэлийг хангаж ажиллах зорилт дэвшүүлэн 2016 оны УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газар, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, нийслэл ИТХ дахь МАН-ын бүлэгт, бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгов.
  2. МАН-ын Бага хурлын ээлжит хуралдааныг 2017 оны 9 дүгээр сард хуралдуулах тухай МАН-ын Удирдах зөвлөлийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар хуралдааны шийдвэрт хугацааны өөрчлөлтийг оруулах шаардлагагүй гэж үзэн 9 дүгээр сард ээлжит бага хурлыг хуралдуулах.
  3. Намын Удирдах Зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу Намын болон Улс төрийн албан тушаалтнуудүүсээд байгаа нөхцөл байдлын тухай тодорхой түвшний уулзалт зохион байгуулж харилцан ойлголцолд хүрч, улс орны тогтвортой байдлыг хангаж Намын эв нэгдлийг эрхэмлэж дотоод зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ” гэжээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан “60 тэрбумын автор” Ц.Сандуй 2017 оны 8 сарын 21-ний өдөр Нийслэлийн МАН-ын хорооны өмнөөс нэгэн албан бичгийг намын анхан шатны байгууллагын дарга нартаа зориулан илгээжээ. МАН-ын Удирдах Зөвлөлийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлийг хавсаргасан уг албан бичигт “Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд ул суурьтай, нухацтай хандаж, намын дотоод эв нэгдлийг эрхэмлэн, МАН-ын гүйцэтгэх төв байгууллагаар хэлэлцэн шийдвэрлэсэн дээрх чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу. Жич: Хувийг 152 үүрийн дарга нарт” гэжээ.

“60 тэрбумын авторууд” намаа шинэчлэх нь байтугай, “төрийн эсрэг хуйвалдаан”-ы асуудлаар улс төрийн тавцангаас арчуулах магадлалд хүргэснээ ч мэдэх сөхөөгүй, мэдсэн ч мэлзэж булзсаар сандал суудлаасаа тас зууралдаж буй нь эмгэнэлтэй. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр намын удирдлагуудад бодит хариуцлага тооцохоос тэд үхтэлээ айж буй аж. МАН-ын гишүүдийн олонх нь намаа шинэчлэхийг хүсэж буй энэ өдрүүдэд өнөөгийн удирдлагууд нь эрх мэдлээ авч үлдэхийн төлөөх улайрсан оролдлогуудаа үргэлжүүлсээр...

Яг одоо буюу өнөөдрийн 11 цагт МАН-ын үүрийн дарга нар цуглан хуралдаж байгаа тухай ойрын эх сурвалжийн мэдээлэл ирээд байна. Энэ хуралдаанаар МАН-ын Удирдах Зөвлөлийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлд дурдсан дээрх асуудлыг хэлэлцэж буй нь ойлгомжтой юм.  


Д.Долгион

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.10.23.123) 2017 оны 08 сарын 25

Хулгайч нарыг Намаас төрөөс халлаа гээд Монгол улс хожнуу гэхээс алдахгүй Хулгайч нар Монголыг мөхөөнө

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 08 сарын 25

60 ТЭР БУМЫН ГЭМТ ХЭРГЭЭ ЯААХ ГЭСЭН ЮМ ХУУЛЬ ГУУЛЬ УУ

0  |  0
Май салаавч огье ! (66.181.178.239) 2017 оны 08 сарын 24

Май салаавч май май Энхболд лалараа май салаавч май май май май !

0  |  0
Songogch(27.123.214.83) 2017 оны 08 сарын 24

Namuudiig bugdiig ni tatan buulgii.3 say huniig hed taltsuulj zodolduuldagiin

0  |  0
Иргэн(66.181.188.233) 2017 оны 08 сарын 24

Маш зөв байнаа?! Өдрмйн хоолонд эзэн олон гэдэг үгийн хэлбэрээр асуждалд хандаж, эрх мэдэл албан тушаалын шунал тачъяалдаа хөтлөгдөн сүгсэгнэлдэх тэдний хоншоорыг тас цохих хэрэгтэйшдээ?! Даварцан баагийнуудыг байранд нь тавих хэрэгтэйшдээ?!

0  |  0
Ишка(202.179.26.153) 2017 оны 08 сарын 24

Зөв шийдвэр гарчээ. Сөрөг хүчний мэхэнд оролгүйгээр дотооддоо асуудлыг сайтар судлан эв зүйгээ ололцох, шаардлага хариуцлага тооцохоо бодсон нь дээр.

0  |  0
Иргэн(202.9.42.235) 2017 оны 08 сарын 24

Дэмжиж итгэж дээш нь гаргасан бол итгэлийг чинь даагаагуй бол халж сольж хаяж чаддаг байгаач МАН-хаан

0  |  0
GG(150.129.143.40) 2017 оны 08 сарын 24

UURSDIINHUU SHIDSEN CHULUUND UURSDIINHUU UHSAN NUHEND UURD UHEJ DALDARAH CHINE OIRTSOOR BNDAA ENE MAH MET PSDA NART!!! TER DUNDAA 60 TERBUMIIN TER SOLIISON HYATDIIN GAR HULUUD!!!! HAR GANBAATAR GEJ TER HALTAR PSDA-G EHLEJ ALAH HEREGTEI!!!!!

0  |  0
ZOCHIN(58.7.145.198) 2017 оны 08 сарын 24

ZUGEER L OORSDOO OGTCORSON N UG N DEER BAIJDEE.ZAAVAL HOOGDOJ ...

0  |  0
Зочин(202.21.106.165) 2017 оны 08 сарын 24

ТЭЦ4-ийнурд зам дагуу агуулах оффистой 1га аж ахуйн газар зарна. 88145555

0  |  0
Зочин(202.21.106.165) 2017 оны 08 сарын 24

13-р хороололд зам дагуу ямар ч барилга барьж болох 350м2 өмчлөгдсөн газар зарна. 88145555

0  |  0
Зочин(202.21.106.165) 2017 оны 08 сарын 24

Хотод ойр, ойн захад зуслан хаус хотхон барихад тохиромжтой тог усаа шийдсэн зам сайтай 10га газар зарна. 88145555

0  |  0
88(122.201.31.139) 2017 оны 08 сарын 23

ERDENETIIN ZAMIIN TSAGDAA NAR NIISLELIIN TSAGDAAGAAS ILUU GARCH BAINA DARUULGA DUTAJ BNA

0  |  0
Энхээ(185.13.106.206) 2017 оны 08 сарын 23

Унхээр зов онож хэлсэн байна ман ынханын тухай

0  |  0
Энхээ(185.13.106.206) 2017 оны 08 сарын 23

Унхээр зов онож хэлсэн байна ман ынханын тухай

0  |  0
irgen(202.21.106.110) 2017 оны 08 сарын 23

Zygeer buudachsj boldoggui yum uu sandaliin bogoloosyyd

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.31) 2017 оны 08 сарын 23

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Top