Балга усны нуураар газар тариалан услана

 

Өмнөговь аймгийн цэнгэг усны хамгийн том орд бол Балга усны нуур. Тус нуураас татсан услалтын систем бүхий 128 га тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар болсон байна. Уг шийдвэрийн хүрээнд төслийн уралдаан зарласан бөгөөд тариалангийн талбай нь Ханхонгор сумын нутагт Даланзадгадаас зүүн урагш 45 км зайтай, Хан-Уулын баруун урд Балга усны улаан нуурын орчимын газар аж.

Талбайд 900 гаруй сая төгрөгийн өртөг бүхий Америкийн нэгдсэн улсын LINDSAY брэндийн Precision VRI гэх 565 метрийн урттай тойрог замын услалтын системийг суурилуулсан байна.

Аймгийн  төвөөс 380-ын цахилгааны шугам татсан, услалтын системийг өргөст тороор хашаажуулсан, тус бүр 10л/с хүчин чадал бүхий гурван ширхэг гүн өрмийн худаг, 15000м3 багтаамж бүхий ус хуримтлуулах цөөрөм зэрэг хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 
Газар тариалан эрхлэх чин хүсэлтэй хэн бүхнийг уг төслийн шалгаруулалтанд оролцохыг аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газраас хүссэн аж. 

Уг төслийг хэрэгжүүлснээр орон нутгийнхаа тариаланчдын хүрээг тэлж ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэнэ. 

Л.Ган

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )