Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

 Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт албан бичгийг гардуулан өгсөн. Нийт МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Батзориг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Б.Жавхлан, Ц.Гарамжав, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг нарын 30 гишүүн гарын үсэг зуржээ.

Ерөнхий сайдыг огцруулах албан тоотод хэн хэн гарын үсэг зурсныг сонирхоно уу.


 


Т.Түвшин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхэ(202.27.50.142) 2017 оны 08 сарын 23

Тэрбум тэрбумаар сайд болцгоосон МАН-ын сайдуудад тавьсан ард түмний дүн бол ерөнхийлөгчийн сонгууль. Энэ цаг үед л МАН шинэчлэгдэх ёстой. Ж. Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар концесс идэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байна. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа тэжээдэг засгийн газар болж хувирсан. Хариуцлага тооцох ёстой. МАН шинэчлэгдэж 60 тэрбумтай хариуцлага тооц.

0  |  0
Мөнхөө(194.140.104.63) 2017 оны 08 сарын 23

Энхболдыг баг чадсангүй ээ, барсангүй ээ зайгаа тавь. Олон салбар дахь төрийн ажлыг завхруулсан шүү. Хэтэрлээ жинхэнэ удирдагч байж чадаагүйн гайгаар хүмүүс хохирч байна

0  |  0
Энхэ(228.99.71.244) 2017 оны 08 сарын 23

МАН-д ард иргэд итгэл хүлээлгэсэн. Засгийн газрын олонхи суудлыг авчихаад арай ч АН шиг тэнэгтэж улсаа самрахгүй байлгүй дээ. Дотроо цусаа сэлбээд эрч хүчтэйгээр ажилламаар байна улс орноо бодох цаг ирж

0  |  0
Зочин(202.179.24.11) 2017 оны 08 сарын 23

МАН шинэ монгол улсыг байгуулж байсан. Одоо МАН өнөөгийн монгол улсын маанийгг уншина.

0  |  0
Батзориг(202.179.11.10) 2017 оны 08 сарын 23

2-р ээлжнийхэн хоолондоо орох нь л дээ.Эднийг гаргаал дэмий.Баттулгийг гаргасан одоо болоо

0  |  0
zochin(202.180.218.147) 2017 оны 08 сарын 23

gariiin useg zursan nuhud ni jul ymdaaa

0  |  0
Top