Ц.Гүрбадам: “Авто худалдааны цогцолбор” өнөөдрөөс бүрэн хэмжээгээр нээгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Да хүрээ, 1000 машины зогсоол гээд хотын төвөөр хаа сайгүй тархсан том жижиг Автомашины худалдааны төвүүдийг нэгтгэж, хотын зах руу нүүлгэх ажил сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Эмээлт дэхь Авто худалдааны төвийн үйл ажиллагаа албан ёсоор бүрэн хэмжээнд нээгдсэн талаар холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дэд дарга Цагааны Гүрбадамтай уулзаж, дараах асуултад тодруулга авлаа.

-Эмээлт дэхь “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа нээгдлээ. Гэхдээ энэ асуудал дээр зарим авто машины худалдаачид тааламжтай хандахгүй байгаа. Иргэд худалдан авагчдын хувьд ч гэсэн хотоос хол зайтай Автомашины захуудыг нүүлгэж байгаад дургүйцдэг шүү дээ?

-Хамгийн гол нь бид ирээдүйгээ л бодох хэрэгтэй. Зам Тээврийн Хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан ажлын хэсгийн чиг үүргийн дагуу Нийслэлийн газрын албанаас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй цэгүүдэд үйл ажиллагаагаа хаах мэдэгдэл өгсөн байгаа. Хотын төвийн 6 дүүрэгт автомашины худалдаа, эрхэлдэг 9 зах,  102 цэгүүд байдаг бөгөөд эдгээр нь газраа зориулалтын бусаар ашигладаг нэгдсэн зохион байгуулалт байхгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нөгөөтэйгүүр Авто Тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн авто худалдааны цогцолбор дээр бүртгэхээр шийдвэр гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, автомашины худалдааг дагасан бүх үйлчилгээ тэнд цогцоороо бүрдэнэ гэсэн үг. Шинэ авто цогцолбор нь бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм.

-Эмээлт дээр баригдсан энэ зах хэдэн машины зогсоолтой вэ. Худалдаа эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байж чадах уу?

-Авто Худалдааны Цогцолбор дээр 6375 авто зогсоол байдаг бөгөөд сул чөлөөтэй байгаа 5000  авто зогсоол дээр эхэлж ирсэн нь эхэлж байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд 2017 оны 10 сарын 01-ийг хүртэл авто зогсоолын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй.  

-Автомашины захуудаас худалдаа эрхлэгчид Эмээлт хүртэл импортоор оруулж ирсэн машинаа хэрхэн зөөвөрлөх вэ. Ихэнх нь дугааргүй байгаа. Энэ талаар зохицуулалт хийсэн үү?

-Автомашин худалдаж байсан хуучин цэгүүдээс автомашиныг Авто цогцолбор уруу шилжүүлэх замын маршрут гарсан бөгөөд 8 сарын 23-наас 27-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд дугааргүй автомашин БЗД-ээс уулын замаар, БГД-ээс Нарны зам, Яармаг, Сонсголонгийн замаар тухайн тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, жолоодох үнэмлэхтэй зорчино. Энэ талаар 93020111, 93021124 гэсэн замын хөдөлгөөний зохицуулах төвийн утсаар лавлаж тодруулж болно.

-Урьд нь бол автомашин худалдаалах цэгүүд рүү буюу /Да хүрээ, 1000 машины зогсоол.../ иргэд нийтийн тээврээр яваад очих боломж байсан. Одоо харин хотын зах руу нүүлгэчихээр автомашин сонирхох, худалдан авах гэж буй хүмүүст хүндрэл учирч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас "Авто машины цогцолбор"-ын чиглэлд автобус явуулж өгөх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн байгаа.

-"Автомашины цогцолбор"-ын түрээсийн төлбөрийг тогтоосон уу. Хамгийн гол асуудал шүү дээ?

-Түрээсийн өлбөрийн асуудал дээр тодорхой судалгаа хийж байгаа. Удахгүй үнэ нь тогтоогдох байх. Мэдээж зах зээлийн ханшийг дагасан л үнэтэй тогтоогдох байх.

-Одоогоор тус цогцолбор дээр түрээслэгчид зогсож байгаа юу? 

-Байгаа. Одоогийн байдлаар 1300 гаруй автомашин худалдаалагчид ирчихсэн байгаа. 

 

Эргэн сануулахад, НийслэлийнЗасагдаргаасанЭ.Бат-Үүлийн санаачлагаар Улаанбаатар хотын эргэнтойрон дахь техникийн захуудыг нэгтгэх зорилгоор “Авто худалдааны цогцолбор” барих барилгын ажлыг эхлүүлж,  2015 оны хоёрдугаар улиралд дуусгахаар төлөвлөсөн ч ашиглалтад орох хугацаа хойшилсоор өдийг хүрсэн. Одоогоор нийслэлд  25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгт автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа аж.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
change(219.100.136.121) 2017 оны 08 сарын 24

Haanaas garch irsen durak ve??? Amidraldaa neg mashin oruulj ireed zarj yzsen yum uu???Yamar hetsyy bussines gedegiig meddeg yum uu???Dandaa niisleliin shahaanii baasnuud...

0  |  0
change(219.100.136.121) 2017 оны 08 сарын 24

Haanaas garch irsen durak ve??? Amidraldaa neg mashin oruulj ireed zarj yzsen yum uu???Yamar hetsyy bussines gedegiig meddeg yum uu???Dandaa niisleliin shahaanii baasnuud...

0  |  0
Сэтгэгдэл(202.21.106.108) 2017 оны 08 сарын 24

100 айлын барилгын матёриалын захыг нүүлгэх хэрэгтэй бас нэг түгжрэлийн шалтгаан

0  |  0
Давка(27.123.214.109) 2017 оны 08 сарын 24

Одоо зоригтой шийдэх хэрэгтэй.

0  |  0
зах(66.181.190.153) 2017 оны 08 сарын 24

маш зөв...одоо 100 айлын барилгын захыг тэр хавьцаа нүүлгэх хэрэгтэй...

0  |  0
Sain(139.5.218.81) 2017 оны 08 сарын 24

Odoo barilgiin materialiin delguuruudiig hotiin zahruu gargah zag ni bas bolsoon

0  |  0
g(202.70.46.216) 2017 оны 08 сарын 23

Hudaldaa erhelj bgaa zurag bairshuulaad surtalchilaad ugmmuur

0  |  0
jargal(66.181.182.32) 2017 оны 08 сарын 23

ajlaa hiilguulsen kompaniudiihaa mongiig ogoocee hoyor jil bolloo

0  |  0
Ok(103.229.123.187) 2017 оны 08 сарын 23

Avch bgaa zarj bgaa xundee sain mashin xymdarana xurdan zarna

0  |  0
Irgen(223.38.60.29) 2017 оны 08 сарын 23

Zuv zuv neg gazar tuvulruh heregtei bainga mashin avah bish jildee gants udaa garch avna shuu dee hotiin buglurul bagasna

0  |  0
Zochin(66.181.180.160) 2017 оны 08 сарын 23

Ingeed soli orood ehledeg yum...tiim hil hens heregtei yum

0  |  0
Top