Эцэг, эхчүүдийн анхааралд: Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлсэн байх ёстой вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

  2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний гадна 63458 хүүхэд үлдсэн юм. Эдгээр хүүхдүүдийн 70.4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай. Монгол Улсын нийт хүн амын 10.0 гаруй хувь болох 300 000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй, 97 (45.8%) цэцэрлэгийн  хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдэдээ хүрэлцдэггүй гэсэн дүн мэдээ байдаг. 

 Шинэ хичээлийн жил эхлэх бүрт цэцэрлэгийн асуудал хурцаар яригддаг. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу улмаас эцэг, эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт, аль эсвэл гэрээр хүмүүжүүлэх шаардлагатай болдог. Хувийн цэцэрлэгт өгье гэвч өндөр төлбөртэй улмаас төдийлөн хамруулж чаддаггүй.

Тэгвэл 2017-2018 оны хичээлийн жилийн хувьд шинэ элсэлтийг "цахим" хэлбэрээр зохион байгуулж байгаа. Дүүргийн боловсролын хэлтсүүд энэ дагуу Төрийн өмчийн цэцэрлэгийн хамран сургах тойргийн дагуу,  “Цахим элсэлт”-ийн өмнө дүүргийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан зорилтот бүлгийн хүүхдийг бүртгэх гэх мэт шаардлагатай ажлыг хийж байгаа аж. Цахим бүртгэлийн давуу тал нь өмнө нь цэцэрлэгт бүртгүүлэх гэж гурав хоног дугааралдаг байсан бол одоо цахим бүртгэлээр гуравхан минутанд бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.

Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна.

1.    Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх

2.    Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

3.    Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх

4.    Утасны дугаараа үнэн зөв оруулсан тохиолдолд утсанд цахим элсэлтийн сонголтын хариу очихыг анхаарах

5.    Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх 

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

 

Асран хамгаалагч тогтоогдсон. 

 

1.    Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж

2.    Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

3.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

6.    Холбогдох бусад бичиг баримт

Асран хамгаалагч тогтоогдоогүй.

 

1.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

2.    Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

 

Эцэг нас барсан.

1.    Эцгийн нас барсан гэрчилгээ

2.    Эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

Эх нас барсан.

1.    Эхийн нас барсан гэрчилгээ

2.    Эцгийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

Шүүхийн шийдвэртэй.

1.    Шүүхийн шийдвэр 

2.    Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын  хурлаар тогтоогдсон.

1.    Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа,  бэрхшээл тодорхойлсон./

2.    Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар

3.    Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Гурвалсан гэрээ

6.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

7.    Холбогдох бусад бичиг баримт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

6.    Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлсний дараа цахим элсэлт хэзээ, хаана болох талаарх мэдээллийг цэцэрлэгийн захиргаа болон холбогдох мэдээллийн хэрэгслээр авах

7.    “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах

8.    Хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой зардлыг хариуцах

9.    Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх

10. Цэцэрлэг, багшид хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг өгөх

11. Хүүхэд сурч, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[3]

12. Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Цэцэрлэгт шинээр элсэх 2015 оны буюу 2 настай хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2017 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 24-ний  өдрүүдэд; 
  2.  Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг  хамтатган, уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагаар;
  3. 2 настай хүүхдүүдийн  “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт тус тус зохион байгуулагдана.

Мөн БСШУСЯ-аас цэцэрлэгт элсэж орсон хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг гаргасан байна 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top