Шинэхэн ДЭЛХИЙН АВАРГЫН түүхэн замналтай танилц

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Монголчууд өнгөрсөн шөнө Чөлөөт бөхийн тав дахь Дэлхийн аваргаа өлгийдөн авлаа. Эх орныхоо төрийн далбааг Парисын тэнгэрт эгшиглүүлсэн эрхэм алдрын эзэн бол П.Орхон. Тэрбээр1993 оны намар арванхоёрдугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төржээ. Багын сэргэлэн, цовоо, аливаад дүйтэй, адтай П.Орхон тэшүүр, шатар гээд спортын олон төрлөөр хичээллэдэг байв. Харин хожмоо хүн төрөлхтөний аугаа спорт Чөлөөт бөхтэй бие сэтгэлийг нь холбосон хүн бол төрсөн ах П.Од-Эрдэнэ нь юм. Энэ талаар П.Орхон "2007 онд манай нагац ахын хүү Б.Цолмон, Б.Жавхлан нар чөлөөт бөхийн секцэнд орсон нь миний төрсөн ах П.Од-Эрдэнэд их нөлөөлсөн гэдэг. Тэгээд би ахыгаа дагаад чөлөөт бөхийн спортод орсон" хэмээн ярьжээ.

Пүрэвдорж Орхон-н зураг.

П.Орхон ээж Б.Пүрэвдуламын хамт

Ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Чөлөөт бөхөөр 10 дахь жилдээ хичээллэсний үр дүнд өнөөдөр ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм алдрын эзэн болж, ээж аав, элгэн түмнээ баярлуулж байна. Түүний анхны багш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр.

П.Орхон багшийнхаа шавь болсноос ердөө хоёр сарын дараа  дүүргийн аварга болж, амжилтын гараагаа эхэлж байжээ. 

Түүнээс хойш Армийн ДАШТ, Азийн АШТ, УАШТ, олон улсын тэмцээнээс олон медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгаж явна. П.Орхон 2013 онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.

Khosoo Bayraa-н зураг.

П.Орхон багш нарын хамт

К.Ичог ялсан бахдам түүх

Image result for П.Орхон

П.Орхон домогт бөх К.Ичог өвдөг сөхрүүлэв

2016 оны 1 сар

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58кг-д зодоглосон П.Орхон Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртлээ.

Олимпийн гурван алт, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг П.Орхон  зогсоож шуугиан дэгдээлээ.

Каори Ичо аваргыг 158 дараалсан ялалтыг Монгол охин зогсоолоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна.

2002 оноос хойш дэлхийн дэвжээнд босоо байсан алдарт Каори Ичо  ялагдал амсах нь бүү хэл өрсөлдөгчдөө барагтай оноо алдаж үзээгүй шилдэг бөх.

Харин түүний энэ замналыг Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин П.Орхон 10:0 оноогоор илт давуу ялж гайхалтай амжилтын түүхээ эхлүүллээ.

П.Орхон жин өгссөөр амжилтаа ахиулсаар...

Gankhuyag Huygaa-н зураг.

П.Орхон 2016 оны УАШТ-ээс өмнө олимпын бус жин болох 55 кг-д барилддаг байлаа. Улмаар олимпын жил гэдэг утгаараа өнгөрсөн жилийнхэд жин өгсөж, 58 кг-д барилдсан нь амжилтын үүдийг нээсэн гэхэд хилсдэхгүй.

2016 оны УАШТ-д 58 кг-д зодоглохдоо эхний тойрогт дотны найз, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийг ялсан.

Дараа нь удаах өрсөлдөгчдөө өвдөг шороодуулсаар аваргын төлөөх барилдаанд Э.Гантуяаг хожиж, улсын аваргын анхны түрүүгээ хүртсэн. Энэ бол гаргаад буй олон амжилтынх нь эхлэл байв.

Энэ жил УАШТ-д дахин жин өгсөн, 63 кг-д зодоглосон нь спорт сонирхогчдын анхаарлыг дахиад л татав. Учир нь энэ жинд олимпын хүрэл  медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг барилддагийг Та андахгүй биз ээ.Тэд ч шилдэг гэдгээ баталж, шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд П.Орхон С.Батцэцэгийг оноогоор цэвэр ялан, түрүүлж, бас л шуугиулав.

Түүний найз залуу Н.Лхамгармаа

Sumya Ganbaatar-н зураг.

Мөн энэ жилийн УАШТ-д эрэгтэйчүүдийн 70 кг-д түүний найз залуу, Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа аварга болж, анхны түрүүгээ хүртсэнийг нь дурьдахгүй өнгөрч боломгүй. Хар багадаа чөлөөт бөхийн дэвжээнээ танилцаж, өдгөө хоёр биенээ түшиж, тулж яваа нь тэдний амжилтад их нөлөөлж байгаа нь мэдээж.

Аваргыг ялж аварга боллоо

Манхан Элсний Хүү-н зураг.

Аваргыг ялж аварга болдог гэдэг. Дэлхийн алдарт бөх С.Батцэцэг, К.Ичо нарыг ялж чадсан тэрбээр өнөөдөр ДЭЛХИЙН АВАРГА болж чадлаа. Тэрбээр алтын төлөөх барилдаанд  ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

П.Орхоны ДЭЛХИЙН АВАРГА болж буй бичлэг

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 24

тэгээл өлгийдөж гэдэг үг л хэрэглэдэг юм. зүгээр 5 дахь гэж болддоггүй юм уу?

0  |  0
Монгол ээж(202.9.42.235) 2017 оны 08 сарын 24

Унэхээр сэтгэл бахдам сайхан ялалт байлаа .Охин чамдаа спортын ендер амжилт аз жаргал хусье

0  |  0
Алт(112.72.11.123) 2017 оны 08 сарын 24

Баяр хүргэе

0  |  0
Enkhbold(113.192.92.146) 2017 оны 08 сарын 24

altan medali avah tsag ni bolson dvvdee bayarlalaa anjilt hvsie

0  |  0
Enkhbold(113.192.92.146) 2017 оны 08 сарын 24

altan medali avah tsag ni bolson dvvdee bayarlalaa anjilt hvsie

0  |  0
Gerlee(112.72.11.113) 2017 оны 08 сарын 24

Eejiig ni tanidag hun b.na.Purevdulamdaa bayar hurgie.chi eh orondoo heregtei mundag ohin turuuljee.unagan nutag uvurhangaichuud mash ih bayartai b.na shuu.

0  |  0
Gerlee(112.72.11.113) 2017 оны 08 сарын 24

Eejiig ni tanidag hun b.na.Purevdulamdaa bayar hurgie.chi eh orondoo heregtei mundag ohin turuuljee.unagan nutag uvurhangaichuud mash ih bayartai b.na shuu.

0  |  0
Ок(202.70.46.237) 2017 оны 08 сарын 24

Монголын минь хэдэн бүсгүй тамирчид л дэлхийд нэрээ гаргахын эрчүүд минь яасан бэ, мундаг тамирчин бн амжилт хүсье

0  |  0
timur(202.21.117.42) 2017 оны 08 сарын 24

sain bna

0  |  0
Дэлдэгч(66.181.182.153) 2017 оны 08 сарын 24

Естой гайхалтай Узэгдэх енге нь Оулэн эх шиг Ханаруулах хуч нь Мандухай хатан шиг аугаа монголын Авхаалжтай Охиндоо баярын мэнд хургэе.

0  |  0
MGL irgen(202.179.26.190) 2017 оны 08 сарын 24

heden ohiduud l ulsiinhaa neriig orgodog boljee.

0  |  0
эгэл монгол үзэгч(202.179.31.58) 2017 оны 08 сарын 24

Гайхалтай, мундаг. амжилт хүсье. царайлаг, эрч хүч, цог золбоо дүүрэн аргагүй л дэлхий аврага болохоос өөр аргагүй мундаг байна лээ.

0  |  0
зочин(49.0.214.238) 2017 оны 08 сарын 24

гайхалтай ,амжилт хүсье

0  |  0
Top