2017 он гарсаар байгалийн гамшгийн улмаас 127 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

2017 наймдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3458 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, гамшгийн улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн бэртэж, 530 мянган мал хоргодсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. 

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах,  гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.   

Д.Амар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top