Оршуулганд робот лам оролцдог болно

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Япон улс техник технологиор тэргүүлэгч билээ. Тэд амьтан, гэрийн үйлчлэгч зэрэг олон роботыг зохион бүтээсэн. Тэгвэл сүүлийн үед нэгэн хачирхалтай програмчлагдсан роботыг бүтээжээ. Энэ нь оршуулгын ёслолд үүрэг гүйцэтгэх үүрэгтэй юм.

Уг роботыг “SoftBank” бүтээсэн. “"Пеппер"” гэх нэртэй аж. Пеппер нь оршуулга болж буй газарт тахилчийн үүрэг гүйцэтгэх юм. “Энэхүү роботыг оршуулгын ёслолд ашигласнаар 50 мянган иений зардал хэмнэнэ. Учир нь лам авч оршуулах ёслолд оролцуулахад 240 мянган иен зарцуулдаг” талаар Ниссеэ Эко компанийн гүйцэтгэх захирал Мичио Инамура хэлжээ.

Харин одоогоор энэ робот нь оршуулах ёслолд оролцож амжаагүй байгаа юм. Энэ талаар “Japan Today” мэдээллээ.

Л. Бадрах

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top