“Анабел” киноны сурталчилгаанд “Анхааруулга” тавих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

“Анабел” аймшгийн кино нь энэ сарын 11-нээс эхлэн Монголын томоохон кино театруудаар гарч эхэлсэн билээ. Тэгвэл энэ кинотой холбоотой санал гомдол сүүлийн үед гарах болсон ажээ.

Тус кино дэлхийн олон оронд гарч байгаа ч хүмүүсийн үзүүлж буй хариу үйлдлүүд цахим ертөнцөд шуугиан тарьсаар байна. Тодруулбал БНСУ-д тус киног үзсэн үзэгчид үзвэрийн явцад өмдөндөө шээх, уйлах, айж цочих зэрэг хариу үйлдэл гаргаж буй зургууд нийтлэгдэх болсон. Энэ нь биеэ хянах чадваргүй бага насны хүүхдүүдийн тус киног үзэх сэдлийг өдөөж өгч байгааг төвөггүй харж  болно.   /Уг мэдээг энд дарж уншина уу/

Манай улсад дэлгэцээр гарч буй бүтээлүүдэд насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээ ашиглах тухай заалт байдаг. Мөн дэлгэцийн бүтээлд насны ангилал тогтоож, түүнийг таних тэмдэг, тэмдэглэгээг стандартад заасны дагуу хэрэглэх, олон нийтэд сурталчилж, таниулах гэсэн үүрэг ч бий.

Гэтэл “Өргөө” кино театрын тасалбар, сурталчилгаан дээр насны ангиллын тэмдэглэгээ байсангүй. Гэвч тэд 16 наснаас доош насны хүүхдэд тасалбар худалдаалдаггүй хэмээлээ. Харин асран хамгаалагчтайгаа явж буй хүүхдүүд асуудал гарахгүй гэсэн амлалт өгөөд үзвэрийн танхим руу орох тохиолдол байдаг талаар тус кино театрын ажилтан ярьж байлаа. Иймд хүүхэд залуучууд ихээр үйлчлүүлдэг энэ төрлийн үзвэрт насны ангиллыг заавал заах хэрэгтэй юм.

Харин “Тэнгис” кино театрт очиход киноны сурталчилгаан дээрээ /PG16/ гэсэн насны ангиллын тэмдэглэгээ тэмдэглэгдсэн байсан юм.Гэсэн хэдий ч сурагчид насаа нуун тасалбар худалдан авч үзвэр үзэх тохиолдол мэр сэр гардаг бололтой.

 

Хүний сэтгэцэд нөлөөлөхүйц хэмжээний алан хядлага, аймшиг болон насанд хүрэгчдэд зориулсан дэлгэцийн бүтээлд насны ангилал зааж, хүүхэд багачуудад тасалбар худалдаалахгүй байх тал дээр анхаарлаа чангатгах хэрэгтэй мэт.

Иргэдээс ирсэн санал гомдлын тухайд :  Долдугаар ангийн хүүхэд уг киног үзсэнээс болж ихэд айж цочирдон, унтаж чадахгүй хар дарж уйлах, цочимхой тайван бус болох зэргээр сэтгэцэд нь нөлөөлжээ. Мөн тус киног үзсэн тавдугаар ангийн сурагч тус киног үзсэний улмаас айж, эмээн, унтаж чадахгүй болсон талаар сэтгэгдэл ч мөн ирсэн юм.

 

Иймд анхаарч ажиллах хэд хэдэн зүйлс хэрэгтэй байгааг дор жагсаая.

 Үүнд:

-          Тасалбар, сурталчилгаанд насны ангиллын тэмдэглэгээ заавал хийх

-          Сурагчийн үнэмлэхийг шалган тасалбар худалдаалах

-      Зүрх судасны өвчтэй, жирэмсэн, хүүхэд, ахмад настан, хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байх анхааруулгыг сурталчилгаандаа тавих

-          Эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ кино театрт ямар кино үзэхээр явсан, үзсэн зэрэгт хяналт тавих.


Л. Бадрах, Ж.Сондор

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэхуй(202.9.42.235) 2021 оны 08 сарын 21

Ийм киног заавал. гаргах хэрэггуй шуудээ харин ч хуний сэтгэл зуйд нелеелсен гэж хориглох хэрэгтэй .менге олж л байвал юу ч хийхээс буцахгуй болждээ

1  |  0
ыбө(202.179.25.62) 2017 оны 08 сарын 24

Мэргэжлийн хяналтад хандах хэрэгтэй шд. Манай мэргэжлийн хяналтын хэдэн мануухай хэдэн төгрөг аваад таг дуугай болно доо

0  |  0
Cochin (103.10.21.110) 2021 оны 08 сарын 21

Uzhee l bolichih heregtei

0  |  1
Top