Зүүн эргэх дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө төсвөөс гараагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Тээврийн хэрэгслийн жолоочийг зүүн гар тийш эргэхгүй байх” дүрмийг гаргаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тус дүрэм нь иргэдээс шүүмжлэл хүртээд байгаа. Улмаар тус дүрмийг Монгол Улсын засгийн газраас эргэж харахыг үүрэг болгосон. Тиймээс энэхүү дүрмийг үргэлжлүүлэх эсэхийг долоо хоногийн дотор шийдэх бөгөөд иргэдээс судалгааг  авч байгаа аж. Улмаар энэ долоо хоногтоо багтааж зүүн эргэх үгүйг шийдвэрлэхээр болсон юм.

Мөн зүүн эргэх дүрэмтэй холбоотойгоор чамгүй их хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хотын ЗЦЕГ-аас замын хөдөлгөөнийг зүүн гар тийш эргэхгүй байх хууль гаргасан. Энэ нь албан ёсоор замын хөдөлгөөн зохицуулалтад орж байгаа. Зүүн гар тийш эргэхгүй байх дүрмийг үргэлжлүүлэх эсэх судалгааг ЗЦЕГ, Замын хөдөлгөөн удирдлагын төв болон  хөгжлийн байгууллагууд иргэдээс авч байна. Энэхүү дүрэм хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төсвөөс ямар нэгэн хөрөнгө гараагүй. Зүүн гар тийш эргэх дүрэмтэй холбоотойгоор хөрөнгө зарцуулсан эсэхийг судалж үзсэн. Үүнд замын тэмдэг тэмдэглэгээ, хайс гэх мэт зүйлд 14 сая орчим төгрөг зарцуулагдсан. Замын тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замуудад хэвтээ, босоо тэмдэглэгээнүүдийг тавих ажил хийдэг.  Энэхүү 14 сая төгрөгийн зарцуулалт нь жилийн жилд хийгддэг замын тэмдэглэгээний хөрөнгө буюу төсөвт тусгагдсан хөрөнгөнөөс гарсан. Харин зүүн гар тийш эргэх дүрмийн хувьд ямар ч хөрөнгө мөнгө зарцуулаагүй.  Энэ дүрэмтэй холбоотойгоор гэрлийн шийдлийг л хийсэн. Гэрлэн дохионд ямар нэг хөрөнгө ордоггүй. Энэ нь цагийн зай гэх мэт удирдлагаар холбогддог. Харин “Өгөөж”-ийн уулзвар бусад хотын замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор зардал мөнгөний тухай яриа гарсан байж болох юм. Одоогийн байдлаар ихээхэн хэмжээний замтай холбоотой хөрөнгө гараагүй байгаа. “Өгөөж”-ийн уулзварын албан ёсны гүйцэтгэлийн тендер нь зарлагдаад, компани нь шалгараад ажлаа хийгээд дууссан. Хэрэв зүүн гар тийш эргэх дүрмийг үргэлжлүүлэхээр болбол төсвөөс хөрөнгө гарч болно . Уулзвар зүүн гар тийш эргэхэд эргэж байгаа эргэлтийн хэмжээ бага байгаа учраас шаардлагатай гэвэл замын эргэлтийн талбайг ихэсгэх тооцоолол бий. Мэргэжлийн байгууллагууд албан ёсны судалгаагаа аваад цаашид яаж зохицуулахыг шийдэх байх” гэлээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.206.195.163) 2017 оны 08 сарын 24

Ene aria dendnee. Ulaan tsaim heregjyyleh gej bga gej yarihdaa albanii hyn ni TV-eer 800 garan saya tugrugnii zardal gargasan gej yarisan. Odoo bolimoor yum neg bol ter ehelj yarisan hynd ni hudlaa yarisan gej hariutslaga tootsoh, esvel ene hynd hudlaa yarisan gej hariutslga tootsoh heregtei. Ene ard irgediig munhruuldag asuudal aria l bolj bna. Neg yarisan yum ni margaash ni hudlaa boldog, gargasan huuliin gytsetgel ni hergejdeggyi iim shudraga bus niigem baij boldog yum uu... Ariachdee

0  |  0
Top