Сувилахуйн сургуулийг сонговол төлбөрийг нь хөнгөлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

 

 Төв аймгийн хэмжээнд сувилагчийн хангалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Сувилахуйн сургуулийг сонгон амжилттай суралцаж байгаа хоёр болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлахаар боллоо.

Энэ оны байдлаар тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн 99 байгууллагад 294 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Энэ нийт ажилчдын 64 хувийг эзэлж буй юм. Тухайлбал энэ жил 32, 2020 онд гэхэд 69 сувилагчийн орон тоог Эрүүл мэндийн салбарт нөхөн хангах шаардлага тулгараад байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Энэ орон тооны дутагдлыг нөхөх үүднээс аймгаас Засаг даргын захирамжаар 2017-2020 оны хооронд хэрэгжих “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд “Сувилахуйн” мэргэжлээр суралцах оюутнуудтай гэрээ байгуулах юм.

Гэрээний хүрээнд энэ онд Төв аймгаас ЭЕШ-т өгч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн сувилагчийн өдрийн ангийн хувиар авсан оюутнууд болон хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сурлагын голч дүнг харгалзан сургалтын төлбөрийн 40 хүртэлх хувийг хөнгөлнө.  Мөн дадлага хийх газар, төгсөөд ажиллах ажлын байраар хангана хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг онцолсон юм.

Л.Нис

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top