“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармаг маргааш Мишээл экспо төвд нээгдэнэ

2017 оны 08 сарын 24

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармаг 2017 оны 8-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана.

Үзэсгэлэн яармагт барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууц барьдаг 130 гаруй компани оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулдаг. Үүний зэрэгцээ арилжааны зарим банкууд оролцож, зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж, ажиллана.

            “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017”  үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирснээр та бүхэн:

●     Шинэ орон сууцны үнэ ханшийг харьцуулан харах

●     Барилгын шинэ материал, дэвшилтэт технологи

●     Амины орон сууц барихад шаардлагатай зөвлөгөө мэдээлэл

●     Барилгын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ

●     Интерьер, экстерьер заслын үйлчилгээ

●  Арилжааны банкуудын зээлийн үйлчилгээ, зөвлөгөө гээд олон төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Үзэсгэлэнд стандарт, стандарт сайн, тансаг зэрэглэлийн 50 гаруй орон сууцны төслүүд оролцож байгаагаас шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч “Номин констракшн девелопмент групп”, “Орчлон констракшн”, “Алтай констракшн”, “Тэсо констракшн”, “Хангарьд Пропертийз”, “Монкон Пропертийз” зэрэг шилдэг бүтээн байгуулагчид орон сууцаа төлбөрийн уян хатан нөхцөл, зээл, урамшуулалтайгаар худалдан авах боломжийг олгож байна. Үүнээс хамгийн хямд нь “Орчлон констракшн”-ны Орчлон хорооллын 10-р ээлжийн орон сууц 1,550,000 төгрөг, “Бүргэд констракшн”-ны Өндөр Хөтөл апартмент 1,450,000-1,580,000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Харин байр зээлээр авахаар сонирхож буй иргэдэд Голомт болон Улаанбаатар хотын банкны ажилтнууд ипотекийн найман хувийн зээл, бусад үйлчилгээгээ танилцуулах болно.

Түүнчлэн барилгын материалын үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид, тоног төхөөрөмж нэвтрүүлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, бартер, зээл гэгчлэн олон төрлийн төлбөрийн нөхцөлөөр худалдан авалт хийх саналыг тавьж байна.

Үзэсгэлэн яармагийн хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Барилгын Хөгжлийн Төв, Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газар ажиллаж буй.

Энэ үеэр салбарын бизнес эрхлэгчид, удирдах ажилтнуудад зориулсан төрийн байгууллагын төлөөллүүд болон эдийн засагчдын уулзалтууд болж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үүнд:

●     “Барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэл” сэдэвт уулзалт семинар 2017.08.25-ны 14:00 цагт /БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Барилгын Хөгжлийн Төвийн захирал Ц.Амарсанаа нар/

●     “Барилгын салбарын тулгамдсан асуудлууд, гарц шийдэл” сэдэвт уулзалт семинар 2017.08.26-ны 14:00 цагт /СЭЗИС-ийн Санхүүгийн тэнхимийн Дэд профессор, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан/

  Иргэд, байгууллагууд олон газраар явж цаг хугацаа алдан, нэмэлт зардал гаргалгүйгээр барилгын бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OUYNAA(122.201.24.181) 2017 оны 08 сарын 24

TSAGIIG HUGJILTEI ONGORUULEH ZALUUSTAI TANILTSAHIIG HUSSEN DUUCHIN BUSGUI BAINA ZALGAARAI ZALUUCHUUDAA UTAS ;9994 3209 OYUNA

0  |  0

Top