Зүүн гар тийш эргэх чиглэлийг хориглолоо гэсэн захирамж, тушаал гараагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Наймдугаар сарын 15-наас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлээд ес хонож байна. Тодруулбал, баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй гэсэн үг юм.  Ингэхдээ  Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой. Энэхүү замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар зэрэг  холбогдох байгууллагууд жилийн өмнөөс судалгаа тооцоолол хийж улмаар хэрэгжүүлэхэд хүргэжээ.

Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварын нэг уулзварт цагт 4000-4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг  байна. Тэгвэл энэ зохицуулалтыг хийснээр нэг уулзвар дээр цагт 5000-6000 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх боломжтой гэх судалгааг гаргасан байна.  Ингэснээр ганцхан Энхтайвны өргөн чөлөө гэлтгүй нийслэл хотын авто замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж тооцоолсон байдаг. Мөн Төв шуудангийн уулзварт цагт 4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол дээрх зохицуулалтаар 5800 тээврийн хэрэгсэл зорчиж, тээврийн хэрэгслийн гэрлэн дохион дээрх хүлээлтийн хугацаа 120 секунд байдаг бол 80 секунд болж, 43 хувиар багасна гэсэн судалгааг гаргажээ. 

Гэвч хэрэгжиж эхэлсэн эл өдрөөс эхлэн жолооч болон иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа учир "Иргэдээсээ асууж, илүү боловсронгүй болгох" үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүний дагуу хотын захиргаа иргэдээс санал асуулга дахин явуулахаар болжээ. Түүнчлэн "Зүүн эргэхийг хориглосон талаар ямар нэгэн захирамж, тушаал, дүрэмд өөрчлөлт оруулсан асуудал байхгүй"  гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч, Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан дарга П.Баярхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, замын тэмдэг, тэмдэглээг л өөрчилсөн асуудал болохоос зүүн гар тийш эргэх чиглэлийг хориглолоо гэсэн шийдвэр гараагүй аж. 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.87) 2017 оны 08 сарын 24

Өнөөдөр би зүүн гар тийш эргэнэ торгууль ирвэл заргалдана шүү.Өө тийм бас дугаарын хязгаарлалттай өдөрөө торгохгүй гэсэн юм чинь явнөө яадын.

0  |  0
Зочин(182.160.3.87) 2017 оны 08 сарын 24

Хаха юу ч гэсэн үгийн? Зүүн эргэх хориотой тэмдэг тавьж сум асахгүй болгочоод зүүн эргэхийг хориглосон шийдвэр гараагүйээ гэдгийг юу гэж ойлгох вэээ? Зүүн эргэж болно гэж ойлгохуу? Болохгүй гэж ойлгохуу?IQ муутай ч ийм тэнэгүүдийг нэг юм ялгаад байдымаа.хахаха.

0  |  0
зочин(59.153.87.11) 2017 оны 08 сарын 24

юу ч гэсэн үг юм

0  |  0
сда(202.70.46.239) 2017 оны 08 сарын 24

Угаасаа дэмжигдэхгүй нь тодорхой болонгуут хаяагаа манах шив эдэнд хязгааргүй эрх мэдэл өгвөл ёстой самараад хаях лаларууддаа

0  |  0
UB UNAGAN IRGED(203.91.115.37) 2017 оны 08 сарын 24

Hotiin darga bolon hot tuluvlultiin ajild huduu turj ussun huniig ajillulahgui baih juram garga!!! Busad ornii tom hotiin dargad dandaa tuhain hotiin unagan irgeniig songoj ajilluldag. Bagaasa tirj ussun bolohoor hotoo l gene. Batuul dargiin hiisen buteesen hairan ch ih ajiluud mini...! BATUUL SHIG HUN L HOTIIG HUGJUULNE. YADAHDAA HOTIIN HUN BH HEREGTEI!!!

0  |  0
Zochin(122.201.19.166) 2017 оны 08 сарын 24

Ene Bayarkhuu medrel ni zugeer baigaa daa. uchigdur urjigdarhan l ene turshilt bish shiidver geed baigaagui biluu? Alivaa shiidver yamar neg togtool zahiramjaar gardaggui yum uu? Yana daa ene tur zasgiin ajliig ingej l aimshgiin bolgood huvaagaad idsen bolhoor erthen shig zasaj avmaar baigaa yum shuu dee

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 08 сарын 24

Эд нар нээрээ алаад хаяжээ энэ олон хоног бугд дурэм зорчиж ходолгоонд оролцсон болд таарлаа гэг бол замын цагдаагийн даргийг огцруул нэг бол бух камераа шууж жолооч нарт торгуулийн хуудсыг нь шуудайнд хийгээд явуул

0  |  0
zochin(103.229.123.254) 2017 оны 08 сарын 24

DURAKUUD GARGASAN SHIIDWEREE TSUTSLAKH GEED L KHAYAGAA MANAAD L BAYNA <

0  |  0
OUYNAA(122.201.24.181) 2017 оны 08 сарын 24

TSAGIIG HUGJILTEI ONGORUULEH ZALUUSTAI TANILTSAHIIG HUSSEN DUUCHIN BUSGUI BAINA ZALGAARAI ZALUUCHUUDAA UTAS ;9994 3209 OYUNA

0  |  0
OUYNAA(122.201.24.181) 2017 оны 08 сарын 24

TSAGIIG HUGJILTEI ONGORUULEH ZALUUSTAI TANILTSAHIIG HUSSEN DUUCHIN BUSGUI BAINA ZALGAARAI ZALUUCHUUDAA UTAS ;9994 3209 OYUNA

0  |  0
Top