Зочдод өөрийнхөө гэрийн шаахайг өмсүүлэх нь таны элбэг хангалуун амьдрал, амжилтыг аваад явчихдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь цувралын ялагч, зөн билэгч Дмитрий Волховын зөвөлгөөнөөс түүвэрлэн хүргэж байна. 


...Таны үр удмынхаа өмнө хүлээсэн үүрэг бол танд итгэл, урам зориг хайрлах хамгийн агуу мэдрэмж. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн таны удмын ген амьдралын төлөө тэмцсээр, сан сайхан руу тэмүүлсээр өнөөдрийг хүрсэн. Ийм болохоор таны хийсэн сайн үйл хэрэг удмынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн жишээ юм. Харин муу үйл бүхэн чинь өөрийн удмаас урвасан гэж хэлүүлэх бүрэн үндэс билээ. Тэд чамайг харж, тэд чамайг хүлээж байдаг, харин та удахгүй тэдний нэг болно. Таны дараа юу үлдэх вэ? Таны дараа хэн үлдэх вэ?  Бөө мөргөл нь удмын ургийн тань нэгэн хэсэг бол та бүр ч энэ бүгдийг тоохгүй өнгөрч болохгүй. 
 
Бид бүхэн нэг л эцэг, нэг л эхтэй. Нэрийг нь байгаль эх дэлхий гэдэг юм. Бид бүгд ахан дүүс,  хамаатан садан. Хүний хүүхэд гэж байхгүй, хүний эцэг  эх гэж байхгүй. Удмаа үргэлжлүүлэх нь бидний үүрэг бол харин хүнд удмаа үргэлжүүлэхэд нь туслах нь гавьяа юм. 


Өвөг дээдэс чинь юу хүсдэг вэ?

Чамайг аз жаргалтай байхыг л, үрээ хайрладаг эцэг эхийн адил. Чамаас эрүүл энх, эр зоригтой, ухаантай, шударга байхыг шаардана. Аав болгон л үрээ өөрөөс нь илүү, ачаа үр хүүхдээсээ бүх зүйлээр илүү байхыг хүснэ. Энэ чинь л амьдралын зорилго биү гэж үү? Өөрөө үүрэг хариуцлагаа ухамсарлан ертөнцийн бүтээгч болж, ертөнцийн нэгэн бүтээгчийг өсгөх. Өвөг дээдэс чинь юуг чамаас хүлээдэг вэ?  Таныг өдийг хүртэл удмынхаа төлөө бүтээж, хамгаалж, нандигнан хайрлаж ирсэн тэдний нэгэн адилаар бүтээж, хамгаалж, нандигнан хайрлаасай гэж л хүсэж байгаа. Удам минь үргэлжилж байгаа цагт үхэл гэж үгүй, үхтэл үр харам. Үхсэн хойно удам харам байдаг юм. Удам угсаа биднээс зөвхөн сайн сайхан үйлийг л хүсч байгаа.


Түүнчлэн Зөн билэгтэн Дмитрий Волхов ихэнх хүмүүсийн гэрт азгүйтэл, өвчин эмгэг, таагүй муу зүйл дуудсан эд зүйл хадгалагдаж байдаг талаар ийн зөвлөжээ.  

 Хуучин хувцас, эд зүйл. 
Хэрвээ таны шүүгээнд аль эрт өмсөхөө больсон хуучин хувцас ихээр хуримтлагдсан бол энэ бүгдээс салах хэрэгтэй хоёр том шалтгаан байна. Нэг дэх учир шалтгаан гэвэл: өмсөж элээсэн хуучин хувцас хувийн амьдралд тань азгүйтэл дууддаг. Хоёр дахь нь шүүгээн доторх хуучин хувцас таны хувь хүний өсөлт хөгжилтөнд саад болж байдаг. 


 Ор дэрний хуучин хэрэгсэл. 
Ор дэрний хуучирч муудсан хэрэгсэл өвчин эмгэг дууддаг. Иймд аль болох хурдан энэ бүгдээсээ салж эс чадвал эрүүл мэндтэй тань холбоотой таагүй асуудлууд байнга гарсаар байх болно. Иймээс хуучин ор дэрний хэрэгслэлээ шатаах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.


Илүү гэрийн шаахай. 
Гэрийн шаахай тухайн ам бүлийн тооноос илүүгүй байх ёстой. Харин ирсэн зочдод өөрийнхөө гэрийн шаахайг өмсүүлж болохгүй гэдэг нь таны эрүүл мэнд, элбэг хангалуун амьдрал, амжилтыг аваад явчихна гэдэг цээртэй холбоотой. 
 
Хагарч эмтэрсэн сав суулга. 
Хагарч эмтэрсэн аяга тавгаа харамсах сэтгэлгүйгээр тухай бүр нь хаяж байх хэрэгтэй. Эмтэрхийгээ хаяж чадахгүй, шинэ, гоё сав суулгаа зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэх нь байдаг. Хагарч эмтэрсэн аяга тавагнаас идэж уучихаад дараа нь амьдрал яагаад ингэж бүтэлгүй байгааг гайхаад байдаг. Сав суулга гэдэг  тухайн айлын элбэг хангалууны бэлэгдэл болж байдаг тул хэрвээ хагарч эмтэрсэн ямар нэг зүйлийг хадгалаад байвал амьдрал ахуй тань мөн тийм л байх болно. Хагарч эмтэрсэн сав суулгаа хаяхгүй бол таны амьдрал, хувь заяанд ч цууралт, хагарал, ан цав үүснэ. 

 

Бэлтгэсэн: Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top