Шонхрын анчин Мустафа: Монголоос 25 идлэг шонхор шувуу барихаар ирээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Арабын орнуудын баячуудын зугаа болсон шонхор шувууг манай улс 1994 оноос цөөн тоогоор экспортолж эхэлсэн гэдэг. Гэхдээ 2000 онд анх удаа БОАЖ-ын сайдын тогтоол гарч, тухайн ондоо 50 идлэг шонхор албан ёсоор экспортолсон байдаг. Түүнээс хойш жил бүр 300-400 орчим шувуу экспортлох болсон талаар хэвлэлүүд мэдээллээд удаж байна.

 Энэ жилийн хувьд хэчнээн идлэг шонхор барих зөвшөөрөл олгосныг тодруулахаар БОАЖЯ руу холбогдсон ч энэ талаарх мэдээлэл 2014 оноос нууцын зэрэглэлд шилжсэн тул тодорхой тоо хэлэх боломжгүй гэжээ.

Одоогийн байдлаар Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Төв аймаг зэрэг нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг бүс нутгуудад 150 гаруй Арабын анчин буудаллаж, шонхор барих ажилдаа ороод байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт 3 отог буудалласан байна. Энэ тухай DMNN хуудсанд шонхор барьж буй Сир Улсаас ирсэн Мустафа залуугийн бичлэгийг нийтэлжээ.

 Дэлхий даяар улаан номонд орсон энэ шувууг агнахаас татгалзаж байхад манай улс барьж, экспортлох зөвшөөрөл олгосоор байна. Тус бичлэгэнд бичигдсэн залуугийн ярианаас үзэхэд хамгийн хүчтэй шонхрыг нь барих гэнэ. Тэгж байж Арабын баячуудын бооцоот уралдааныг зугаацуулж чадах аж. Мөн Шонхор шувуу 100 мянган доллар хүрдэг гэдгийг хэлсэн юм. Ингээд тус залуугийн яриаг хүлээн авна уу.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Meme(43.228.131.229) 2017 оны 08 сарын 25

UURSDIIH NI NUDIIG NI BOOGood engeed eh ornoos ni huuguud arab d bool bolgoosoi burhan tenger min

0  |  0
$$$(103.229.122.168) 2017 оны 08 сарын 25

Оюунхорол гэдэг авгайн шунал шулам болжээ! Шонхорыг арабынханд бариулж, баяжих сэтгэл нь ханаж цаддаггуй ямар балиар авгай вэ? Их Хурлын Гишуун биш ИДЛЭГ ШОНХОРЫН ЭРЛЭГ болсон ШУЛАМ, ШУНАЛЫН ТУЛАМ!!!

0  |  0
zochin(103.229.123.254) 2017 оны 08 сарын 24

oyunkhorolmaa awgay yu khiiji yawnaa

0  |  0
Top